Н.Алтанхуяг дүүгийнхээ нөхрийн төрсөн дүүгийн охинд юу өгөв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатнууд бас л ахынхаа нэрийг хугалаадах лаа. Хэвлэлээр үүнийг дахиад нэг “Дэнзэн” гэж нэрлэж байна. БОАЖЯ гэж байх үед сайд Л.Гансүхийн тушаалаар Шинэхүүгийн Ундрал гэгчид Нүхтийн аманд 1100 м.кв газар олгосон ба нөгөөх нь тэр газрыг бусдад дамласнаар дахиад нэг “Дэнзэн”-гийн хэрэг илэрсэн нь энэ.

Нүхтийн аманд хэн дуртай, бэлтэй нь газар авна гэж гонжийн жоо. Нэр төр, албан тушаал л байхгүй бол тэнд ланжгар баян байлаа ч алга дарам газар авч чадахгүй. Харин 23-хан настай бүсгүй /газар авч байх үед 21-тэй байсан/ км.кв гаруй газар зүгээр л авчихаад, цааш нь дамлана гэдэг яах аргагүй “нүүрний буян” оролцсон асуудал.

Гэхдээ Ш.Ундрал яаж яваад дахиад нэг “Дэнзэн” болчихов. Энэ нь их амархан. Ундралын аав Д.Шинэхүүгийн төрсөн ахыг Д.Гэрэлхүү гэдэг. Д.Гэрэлхүү болохоор Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн нөхөр юмсанж. Харин Л.Гансүх эхнээсээ Н.Алтанхуягийн хүн байгаад одоо зөвлөхөөр нь ажиллаж буй.

Ингээд Н.Алтанхуягийн нэрийг түүний дүүгийн нөхрийн төрсөн дүүгийн охин олонд цуурайтууллаа. Н.Алтанхуяг ч яах вэ, хэзээ нэгэн цагт суудлаа өгнө. Харин түүний олон ахан дүүс, амраг садан, худ ургуудаас төрийн алба хэзээ цэвэрших бол.

Ёстой л ... Батцагааны хөвүүн Тамачи, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричор мэргэний хөвүүн ... гээд цааш хөвөрдөг шиг л юм болж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

Altanhuyag mini gemgui tsarialj medehgui tsarialj Denzentchiheed naad suudlaasaa buuhdaa yandaa zailuul. Olon olon Denzenguudee daguulaad aabiind zalarah bii dee.

1  |  0
X(89.100.221.89) 2025 оны 03 сарын 13

Dahiad iim yumnudiig songooroi ! Oorsdoo buruutai ,

1  |  0
сандаг(103.26.194.177) 2025 оны 03 сарын 13

чадаж байгаа юманд арга байхгүй гэж бидний залууд хэлдэг байсан юм даа одоо яаягэхэв та нарын сонголт энэ шүү дээ хохь чинь!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!

1  |  0
baganaa (103.9.89.198) 2025 оны 03 сарын 13

arai ch dee gerelhuu ch denzengiin hadam shd ee

1  |  0
Zochin(213.113.144.42) 2025 оны 03 сарын 13

Töriin hun bish gej heleed baina.törd garch bidnii gazar nutag eh oroniig min zarj idsen hool tejeeltenguud!

1  |  0
Top