Ерөнхий сайдад ”Шантрашгүй монгол” өргөмжлөл авах таван шалтгаан бий гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

алтанхуяг"Монгол залуу хүн" төрийн бус байгууллагаас Ерөнхий сайд Н.Алтанхуягт "Шантаршгүй монгол хүн " өргөмжлөлийг гардуулах болсон талаараа мэдээллээ. Тэд тус өргөмжлөлөө маргааш 11.00 цагт Ерөнхий сайдад гардуулах юм байна. "Шантаршгүй монгол хүн" шагналыг хамгийн анх Ерөнхий сайдад гардуулах болсон шалтгаан нь түүнийг юунд ч бууж өгдөггүй, аливаад шантрахгүй зүтгэдэгт нь урам өгч байгаагийнх аж. Иймд бодит үнэнийг олон түмэнд ялган ойлгуулах, сэтгэл итгэлийн дэм өгөх зорилгоор сайн муугаар дуудуулсан ч хамгийн хөдөлмөрч, ажилсаг байж чадаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягт тус өргөмжлөлийг өгч байгаа гэж тус ТББ-ынхан хэллээ.

Дараах таван үндэслэлд тулгуурлан Ерөнхий  сайд Н.Алтанхуягт тус шагналыг олгохоор болжээ.

1. Сөрөг хүчнээс явуулсан Засгийн газрыг унагах гэсэн оролдлогод шантраагүй

2. Албан тушаалын төлөөх шантааж, хавчлага, гадуурхалд шантраагүй

3. Олон нийтийг турхирсан гүтгэлэг, доромжлол, бэлтгэгдсэн комментчдын дайралтад шантраагүй

4. Хувийн амьдрал руу нь дайрч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан сэтгэл зүйн дайралтад шантраагүй зэрэг таван ай савд багтах нөлөөллийг тэвчин улс орныхоо төлөө хийж буй олон сайн үйлийг нь үнэлэн олгож байгаа аж.

Тус шагналыг өгснөөр Ерөнхий сайдад урам өгөхөөс гадна "цаашид ч битгий шантраарай" гэдгийг сануулж байгаагийн илрэл юм байна. Мөн цаашид бие биенээ мэрж хэмлэх биш өргөж дэмжиж ажиллахыг тус байгууллагаас уриаллаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
altan khuyagaa(203.194.115.202) 2025 оны 03 сарын 13

ene setgegdel bisheed bgaa man namiin noxduudiiguridiin idej uusan g uudalbal yaasiin odoo 1 l gemgui xumuus 1 xeseg ni amerk kanad london d amidraad ch bx shig laayaa andaa

1  |  0
bi(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

Deer ni Denzentehdee shantraagui gej nemeh heregtei dee.

1  |  0
ЗОЧИН(202.179.8.134) 2025 оны 03 сарын 13

ХАМГИЙН САЙН ХҮН НЬАЛТАНХУЯГ САЙД ЮМ БИШҮҮ? ОДОО ҮЕД ХАМГИЙН САЙН ХҮН РҮҮГЭЭ ХАМГИЙН ИХ ДАЙРДАГ БИЗ ДЭЭ?

1  |  0
zsfdv(103.10.21.65) 2025 оны 03 сарын 13

хуц

1  |  0
y(112.151.53.147) 2025 оны 03 сарын 13

Ene shaltgaanuudaar avbal bugd l avah yum bishu.Uguh bh yumaa olj yadah yumaa.Just show.Garaad ard tumniihee amidraliig harda.Yamar zavtai humuus iim zuil hiideg bnaa.

1  |  0
алтан(119.40.102.103) 2025 оны 03 сарын 13

шантараагүй гэхээсээ цагаандаагарсан гэдгээр оруулбал онох байхааичих булчирхайгаа хаана авахуулсанаа ард олондоо заажөгөөч бид нар бас авхуулчий амар бүгдээрээ ша тшатандаа луйвардвал яасын хамаатан садантайгаа л баяжаад байхын

1  |  0
Denzen.(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

kkk. Denzengiin baiguulsan tbb bnashdee.

1  |  0
Top