АН-ын бүлэг мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын хэлэлцэх асуудал болон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийсэн мэдээллийг сонссон байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат орон нутагт ажиллаж байгаа учраас бүлгийн мэдээллийг бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн А.Бакей нар хийсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүлгийн зүгээс дэмжиж байгаа. МАН-ын бүлгийн завсарлага дуусангуут хэлэлцүүлэх саналтай байна. Мөн НӨАТ-тай холбоотой  хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ НӨАТ-ын босгыг нэмэх буюу 200 саяар тогтоох УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж бүлгийн зүгээс  үзсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 38-р зүйлд Улсын төсөвтэй холбоотой аливаа хуулийн төслийг Засгийн газар өргөн барина гэж заасан байгаа. Тиймээс НӨАТ-ын босгыг нэмэх нь татвар буюу Засгийн  газрын нэг бүрэлдэхүүн хэсэг учраас зөвхөн Засгийн газраас өргөн барьсан хувилбарыг хэлэлцэхээр болсон" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(103.26.194.168) 2025 оны 03 сарын 13

тархи угаагчид

1  |  0
Top