“Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалаас халагдах үндэслэл надад байхгүй. Тийм тушаал гарах ч үндэслэл байхгүй. Ажил явдгаараа явж байна. Гэхдээ би өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа. Яагаад гэвэл цаашид ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна.” хэмээн Н.Оргил байр сууриа илэрхийлсэн. Мөн тэрбээр “Төрийн албаны зөвлөл, нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар шалгалтыг дахин явууллаа. Би төрийн албанаас гарлаа гээд миний амьдрал зогсчихгүй. Харин ч нуруун дээрээс том чулуу аваад хаячихсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Нэр хугарахаар яс хугар гэж монголчууд ярьдаг. Гэтэл сүүлийн үед хэрээс хэтэрлээ. Улаан цайм гүтгэлгүүд сонин, сайтуудаар явж байна. “National Geographic Mongolia” төслийн тэрбум 500 сая төгрөгийг найзуудтайгаа хувааж идсэн ч гэх шиг. Надад ямар ч хамаагүй.” гэсэн. Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн түүний оронд томилох хүнийг тодорхой болгожээ.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас ирүүлсэн захиалгын дагуу Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг энэ сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөл зохион байгуулжээ. Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын сонгон шалгаруулалтад Б.Баяраа, З.Баянзул, Б.Болормаа, О.Гэрэлсүх, Н.Оргил, Г.Эрдэнэбаатар, Л.Эрдэнэчимэг нарын 7 иргэн бүртгүүлсэн байна. Харин Онлайн системээр явуулдаг сорилын шалгалтаар дээр дурдсан 7 иргэдээс зөвхөн иргэн З.Баянзул, Б.Баяраа нар тэнцэж, дараагийн шалгалтад орох болзлыг хангасан аж. Улмаар 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан иргэн З.Баянзулыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж санал хүргүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )
Ter Orgil ni tiim mundag zaluu ym bol neg muu shalgaltand yagaad unachihdag bn aa. hetsuu baisiin baihdaa. Shalgaltandaa unasan ni yvaad, tentssenee tomilvol boloh zuil bishuu.