Яамныхаа тухай ерөөсөө мэдэхгүй Ц.Оюунгэрэл сайдыг яах вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

ССАЖЯ-ыг Төрийн нарийн бичгийн дарга удирддаг болоод даруй удаж байгаа гэнэ шүү. Сайд Ц.Оюунгэрэлийнх нь хувьд Т.Батаарыг эх оронд нь авчрах эрхэм үүргээ гүйцэтгэсэн болохоор одоо бэлгэдлийн чанартайгаар гар даллан мэндчилэх л ажил хийж байгаа юм байна.

Тус яамны хэлтсийн даргын албыг хашиж байсан Н.Оргил гэгч нөхөр ажлаасаа гарна, гарахгүй, халагдсан, халагдаагүй гэх шуугиан тарьж, одоо яамны хамаг “нууц” юм ил гараадах лаа.

Тэр ч бүү хэл, сайд Ц.Оюунгэрэл нь яамныхаа ажлыг ерөөсөө мэдэхгүй гэдгээ хэлчихлээ. Түүнээс Н.Оргилын талаар асуухад “Миний дүү ээ, чи сонсож бай. Би яамны ажлыг мэдэхгүй. Тэр дотоод ажил мажлыг Төрийн нарийнаас л асуу. Би бол ёстой хэлж мэдэхгүй. Тэгээд ч эгч нь хүн ажилд авах, халах асуудлыг огт мэддэггүй юм. Ер нь л мэдэхгүй дээ” гэх нь тэр.

Яамны асуудлыг мэдэхгүй сайд гэхээр юу болно гэсэн үг үү. Тэгэхээр нь арай өөр нухацтай зүйл тодруулахаар “National Geographic”-т өгсөн 500 орчим сая төгрөг ямар учиртайг асуухад “Би нэг л зүйлийг хэлнэ. Тэр мөнгөнд Н.Оргил ямар ч хамаагүй. Түүнийг би өмөөрнө” гэлээ. Сайдын амнаас гарсан аливаа тайлбарыг, хувийн амьдралыг нь л асуугаагүй бол албан ёсны мэдэгдэл гэж ойлгомоор байдаг.

Гэтэл өөдөөс яамыг би мэдэхгүй гээд дал мөрөө хавчаад байгаа хүнийг яалтай билээ. Хөөрхөн инээмсэглэж, нүдээрээ мишээж, хэлээ хазасхийн асуултад хариулах түүнд уурлалтай биш.

Гэхдээ тэрбээр нэг л зүйлд итгэлтэй байдаг нь “National Geographic”-т яам мөнгө өгсөн. Яг яагаад өгснөө “мэдэхгүй” байж болох ч өгсөн нь үнэн. Бас тэр мөнгөнд Н.Оргил яаж ч байсан хамаагүй, бас яагаад хамаагүйг нь мэдэхгүй байж болох ч ямар ч байсан хамаагүй нь үнэн аж.

Тэгэхээр Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг төрийн зүгээс зохицуулах учиртай сайд маань үндсэндээ яамыг бол ерөөсөө мэдэхгүй. Гэхдээ гурван асуудлыг бол цээжээрээ мэднэ.

Эхнийх нь мэдээж Т.Батаар, хоёр дахь нь “National Geographic”-т мөнгө өгсөн, гурав дахь нь тэр мөнгөнд Н.Оргил хамаагүй гэх гурван зүйл. Тэрнээс биш Монгол Улсын соёлын өвийг хятадууд өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлэх, эсхүл монгол ёс заншил гээгдэн хаягдаж залуус хүүхдүүд хэт гадааджих, бас нийтийн биеийн тамир гээч зүйл үгүй болсноос монгол хүн жин нэмэгдэх, үе чулуужих бас бус өвчинд ээрэгдэх, аялал жуулчлалын салбар хэдэн эсгий таавчигнаас цааш хөгжихгүй байгаа зэргийг ерөөсөө мэдэхгүй болж таарлаа.

Бас тэр Төрийн нарийн гэгч этгээд түүнийг мэдээгүй явахад нь салбарыг нь яаж ч холиосон хамаагүй болох нь. Ийм хүн л сайд хийгээд байна даа, цаана чинь.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

оюунгэрэл сайд болоод урлагийг будаа болгож байгааг бүгд харж байгаа биз дээ. дуурийн театрыг арай дэндүүлсэн шүү. ядаж хөдөөний соёлын төвөөс эхэлсэн бол... яахлаараа тийм хүнд итгэдэг байнаа.эсвэл өөр юм байгаа юм болов уу

1  |  0
ХМ(103.26.194.88) 2025 оны 03 сарын 13

ОРГИЛ МӨНГӨ ИДЭЭГҮЙГ САЙН МЭДЭЭД БАЙДАГ ТЭР МӨНГӨ ХААНА ЯАСНЫГ ЯМАРТАА Ч САЙД МАШ САЙН МЭДЭЖ БАЙГАА БУСАД АСУУДЛЫГ МЭДЭХГҮЙ НЬ ХАЧИН БИШ БАЙНА УУ ТЭНЭГҮҮД ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ НЭЭРЭЭ ТЭНЭГ ЮМ ЧИНЬ

1  |  0
Yu ch hiideggui said!!(158.181.232.138) 2025 оны 03 сарын 13

Uls toriin alban tushaal ch bailaa gazriin dargiig cholooloh, avah asuudald bas l oroltsoh uuregtei shdee. ZUgeer neg ajiltan bol ch yaahav. Deerees n yaamnaas garch bui mongiig bas sain medej baih uuregtei. Ene said avgai er n yu hiideg yum be ingehed? Zovhon hor nairuulah, daraagiin onogdoh zusem byaluu-gaa l bodoj suugaa bailgui. Iimerhuu hodoonii hooson mantuu-nuud deer baigaa tsagt ene uls hogjihgui eeee!!!!

1  |  0
Irgen(182.160.5.54) 2025 оны 03 сарын 13

Amerikad surah neriin door tsagiin ajil hiij bsan huuhen shuu dee. Medleg bol uneheer 0.

1  |  0
haha(202.70.45.237) 2025 оны 03 сарын 13

Mongol ulsiin yamnii erh zuin baidliin tuhai huuli bii. Yamnii dotood butets zohion bguulaltiig turiin nariin bichgiin darga zohitsuulj bdag. Heniig ajild avah heniig halah geh met. Saidiin huvid iluu bodlogo talruugaa handuuldag yum. deer helsenchlen Said bol Uls turiin alban tushaal. Mongol ulsiin irgedees songogdson ard tumnii tuluulul6 Hevlel medeelel, setguulchid joohon medlegtei bolmoor bgaad bgaa shuu er n.

1  |  0
Leav(124.158.107.28) 2025 оны 03 сарын 13

Saidyyn zovooo. Harin ch ondor bolovsroltoi mundag emegteo sh dee.

1  |  0
Хи хи(118.70.170.139) 2025 оны 03 сарын 13

Оюунгэрэл зөв хэлжээ. Бусад сайд нар ч бас ийм байх ёстой. Сайд бол улс төрийн албан тушаал. Улс төрийн бодлогоо хариуцах ёстой. Яамдын дотоод асуудал болон боловсон хүчний ажлыг ТБНД л мэдэх ёстой. Засгийн хуулин дээрээ ч тэгэж заасан биз дээ. Сурвалжлагч гуай хуулиа мэдэхгүйбайж Оюунгэрэл сайдаас тэнэнг асуудл асууж өөрийгөө доош нь хийчихсэн юм биш үү. Тэгээд бас сурвалжлагч гээд байгаа юм аа. Манай хэвлэлийнхээн гэж.

1  |  0
Top