Б.Жаргалсайхан: Ерөнхийлөгч, Магнай, Батзандан бид дөрөв 25 жилийн ял авсан

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

МАН-ын санаачилгаар улс төрийн намуудын удирдлагуудын дөрөв дэх удаагийн уулзалтыг зохион байгууллаа. Уг хурлаар гурван томоохон асуудлыг хэлэлцсэн бөгөөд тунхаг бичигт гарын үсэг зуржээ.

Энэ үеэр парламентад суудалгүй намын дарга нар үзэл бодлоо илэрхийлж, нэлээд олон асуудлаар ярилцсан юм. Тэр дундаас БНН-ын дарга Б.Жаргалсайханы хэлсэн хатуу бөгөөд  дэлгэрэнгүй үг МАН, АН-ын генсекүүдийн тэвчээрийг барлаа. Б. Жаргалсайханы хэлсэн үгийг засваргүйгээр хүргэе.


“Төр бариад ирэхээрээ юм бүхнийг хуульчлаад байдаг. Үүнийгээ болих хэрэгтэй. Хачин хачин юм яриад байх юм. Манай намд эрдэмтэн байгаа л гэнэ. Хараад байхад ийм зохисгүй асуудал их ярих юм. Сүүлийн 24 жил маш их юм ярилаа. Ярихгүй мэдэхгүй юм алга. Яриад л байдаг, яриад л байдаг. Юу ч өөрчлөгдөөгүй.

Энэ завхрал бол 1989 оноос хойш явсаар ирсэн. Завхрал байхгүй юу. Өнөөдрийн ганц завхрал биш үүнийг ардчилсан нам засах гэж оролдож байна. Гэхдээ манай Ардчилсан намын ажил үүргээ явуулдаг толь бичиг нь МАХН байсан юм. МАХН хоёр бутарч хуваагдаад МАН, МАХН нэр зүүчихсэн хоорондоо хэрэлдээд байж байгаа.

Авч идэх юм албан тушаал хоёроосоо л болж салсан намууд, яг үнэнийг хэлэхэд бүгдээрээ залуу намууд. Зарим нь өөрсдийнхөө намыг түүхэн нам болгоод яриад байх юм. Жанжин Сүхбаатар энэ тэрийн намууд чинь аль хэзээний 60-аад онд байхгүй болсон. Цэдэнбал гуайн нам 1990 онд дуусчихсан.

Гэтэл өөрсдийгөө Цэдэнэбал, Чойбалсан гэж хэлж үзнэ. Одоо энийгээ болих хэрэгтэй. Үүнийгээ өрчилж чадахгүй байгаа болохоор бид нийгмийг бас өөрсдийгөө өөрчилж чадахгүй байна. Сайн ярих юм бол Ардчилсан намын дараа орох хамгийн ахмад нам нь  Бүгд найрамдах нам. Бусад нь залуу шинэ намууд. Улс төр гэж юу байдаг юм. Түүний үг үсгийг ойлгох гэж яваа тийм намууд.

Тэгээд л хааяа зах зээлийн эдийн засаг ярина. Тэрийгээ урдаас нь, хойноос нь, дахин дахин ярина, албаны татвар ярина. Нэг их татвар өөрчилдөг ажилтай улс. Би ордонд ажилтай байхдаа битгий алтны татвар тавиач ээ гэж байсан. Гэтэл их ашиг олно гээд л 68 хувийн татвар тавьсан. Гэтэл банкууд дампуураад  хөрөнгө оруулагчид нь гараад явсан.

Ингэж мунгинаж байх хооронд  дэлхийн зах зээл дээр алтны үнэ уначихсан. Хөрөнгө оруулдаг, ашиг олдог юм байхаа больчихсон. Гэтэл аргаа бараад татваруудыг өөрчлөхөөр чухам манай газар шороо руу мөнгөө юүлээд л байлаа. Аргаа бараад нөгөө татвар руугаа л сэлэмдээд орж байгаа байхгүй юу. Энэ нь ардчилал, зах зээлийн ойлголтгүйгээс болж байгаа юм. Бид их удаан суралцаж байна.

Жишээлбэл, дунд сургууль дандаа муу сураад байдаг хүүхдүүдийг сургах хэцүү, гаргах хэцүү байдаг. Яг түүнтэй адил байна, энэ улс төрчид. Ялангуяа төр барьж байгаа улс төрийн намууд ерөөсөө юм сурдаггүй.

Тэрийг нь судлаад байсан чинь аргагүй юм байна. Учир нь ах дүү хүмүүсээрээ төрийн албыг дүүргэчихээд, сонгууль дуусахад албан тушаалаа өгдөг. Ингэсээр байгаад улс төр мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн. Ямар ч боловсролгүй, хувийн соёлгүй, улс төр мэдэхгүй юмнууд улс орныг авч явж байна.

Ард түмэн үүнийг нь хараад, ой нь гутаад, яаж ч сонгууль өгөөд нэмэргүй болчихсон.

Сонгуульд орсон намууд иргэдийг дуудаад ухуулга хийе гэхээр иргэд ирдэггүй. Залхсан, уйдсан, гутсан байна. Төр барьж байгаа намууд ямар улс төрийн сонгууль хийж байна  гэхээр хэн нь ахиухан шиг богдын боорцгийг тараах уу тэр нь санал авдаг ажилтай болсон. Энд улс төр эх орны тухай ярьдаггүй.

Тэд иргэдэд нэг шил архи, гурван хуушуур ав, гэхдээ манай намд саналаа өгөөрэй, андуурч будилав гээд мөнгө өгдөг. Үнэнийг хэлэхэд бүх юмны суурь нь буруу тавигдсан учраас явахгүй байгаа юм. Ардын нам маш олон хууль зөрчиж байсан.

Сонгуулийн луйвар булхайг сайн хийдэг. Яг тэрийг нь дарахын тулд Ардчилсан нам луйвар хийе гэдэг сонгуулийн тогтолцоо гаргаж ирсэн. Тэр зарчмаараа одоо явж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжээд олон улсын эдийн засаг буюу шууд эдийн засагтай болсон өөрөөр хэлбэл голбальчлагдсан.

Манай улс төрчид үүнийг ойлгодоггүй юм байна билээ. Тэгэхээр эдийн засгийг дарга гарч ирээд шийддэг, асуудал дууссан гэсэн үг. Гэтэл эд түүнийг нуугаад л байдаг юм. Ардчлал гэдэг бол эрх чөлөө, хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх ёстой. Хэн нэгэн намын дарга орж ирээд өөртөө тааруулж хуульчлаад элдэв долоон юм донгосоод байх шаардлагагүй.

Бүгдээрээ сайн ярьж байгаад аль нь зөв гэдгийг шийдвэрлэе. Эрх барьж байгаа намууд зүгээр нэг ийм уулзалтыг хүртэл өөртөө ашиглана. Манайх том нам учраас бүгдийг нь зангидаж байна гэж хэлэх гээд байна л даа. Ардчилал гэдэг чинь их олон үнэт зүйлтэй түүнийг ойлгож ухамсаарлах цаг болжээ. Зэрлэг балмад, арчаагүй, бэртэгчин, хувиа хичээсэн, зөвхөн нам ярьж бусдыг дарангуйлах гэдэг юмаа хаях цаг болсон.

Ардын нам булхиа хийгээд гарахгүй хүнийг хүчээр гаргадаг байсан. Тиймээс энэ их хуралд бараг насаа барж байгаа хүмүүс олон байна. Бараг мөнгөний музейн үзмэр шиг болчих гээд байж байгаа хүмүүс байгаа. Тэд нарыг сонгогдож гарсан гэдэгт би итгэдэггүй юм.

Би Ц.Оюундарьд нэг юм хэлэх гэсэн юм. Ардчилал чи бидэнд их юм авчирч өгсөн. Тийм учраас арчиллыг бэхжүүлэх нь иргэн улс төрийн нам болгоны үүрэг байх ёстой. Үүнийг битгий мартаач. Сонгуулийн булхайг битгий үргэлжүүл, муу аргыг нэг л хэрэглэж болно, хоёр, гурав хэрэглэвэл явахгүй. Үнэхээр МАН-ыг дарах цорын гац зам бол луйвар булхай байсан юм.

УИХ-ын гишүүн хүн гишүүнийхээ л ажлыг хий. Энд тэнд далдаганаад бүх юманд  орооцолддогоо больж үз. Тэр нь нэг их сүртэй ч ажил биш.

Төр авлигачдын төр боллоо. Намын даргыг бөөцийлсөн нь сайд болоод, зардлаа хаадаг. Хүүхэд нохойн доог болж хувирлаа ш дээ. Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг хууль гаргачих. Тэгвэл танай намууд намынхаа даргыг дарамтлахаа болино. Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.

Ц.Мөнхбаярт 22 жилийн ял өгсөн гэж ярьж байна. Тэр арай л сэрүүдэж. Тэр ялыг чинь би бас авч байсан юм ш дээ. 7 сарын нэгнээр нийслэлийн прокурорт манай ерөнхийлөгч яг тэр хавтаст хэргийг үдүүлчихсэн байсан ш дээ. Магнай, Батзандан бүгдээрээ 25 жил авсан. Бид түүхээ эргээд харах хэрэгтэй. Өнөөдөр онгироод байж болохгүй. Эзэн Чингис хаанаас хойш монголчуудыг Манж, Орос, Хятад гээд олон улс дарлаж ирсэн. Тэд нар хамгийн сайн тэргүүний сэхээтнүүд улс төрчдийг нь устгаж байсан юм байна билээ. Чойбалсан Лодойдамыг бүгдийг нь устгасан ш дээ.

Тэгэхээр энэ эрэмгий, эх орноо гэсэн сэтгэлтэй залуусын эр зоригийг мохоодог, айлган сүрдүүлдэг ажлаа зогсоох хэрэгтэй.

7сарын нэгэнд жагсаал цуглаан байсныг зориуд үймиээн самуун болгож байсан. Би гэрч нь. Бичлэгүүд ч байгаа. Гэхдээ би барилга байшин шатааж чулуу шидэж бусдын эрхэнд халдаагүй. Гэхдээ надад тийм ял өгсөн яг тийм ялуудыг Лосол, Данзан Чойбалсанд өгч устгаж байсан. Юм л бол цагдаагийн хүчээр айлгадаг энэ түүх рүүгээ буцах гээд байгаа юм уу яах гээд байгаа юм.

Би 25 жилийн ял аваад ганц худагт байхдаа ингэж бодсон. Данзан, Бодоо нарыг ингээд л нухаж байсан байхдаа гэж харамссан. Энэ залуу улс төрчид бид нарын үгийг сонсохгүй газар нутгийг хайрлахгүй байна. Буун дуу гаргаад тэнгэр лүү буудчихвал сонсох байх гэж  ирсэн байх даа хөөрхий.

Ард түмнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулсан болгоныг бид нар аваачиж шоронд хийх юм уу. Хятадынхыг бодвол 23 жил ардчилал ярьж байгаа. Ардчилал хүний эрх яасан. Ц.Оюундарь аа, эндээс гарангуутаа Ерөнхийлөгч рүү гүйж ороод “Дарга минь энэ нэг л биш ээ. Хүний эрх зөрчөөд байгаа юм биш үү. Та ажлын хэсэг гарга аа. Тэр залууг хатуурхаж тийм аймар ял өгөх ёстой байсан юм уу” гээд ажил хэрэгчээр шийд.

Энэ тунхаг бичгийг нар өнөө шөнө хамт сууж байгаад хийсэн юм уу. АН, МАН-ын генсекүүд ээ. Ямар ч Ардчиллын үнэргүй нэг бичиг өгчихөөд гарын үсэг зур гэх юм. Бүгдээрээ ярьж байж одоо ийм бичиг гаргамаар байна.

Д.Эрдэнэбат гэж нэг хогийн шүгэл байна. Хувьсгалт намын удирдах зөвлөлд байсан юм байна лээ. Одоо Ардчилсан намын нэр хүндийг унагаад  байгаа. Үүнийг намаас нь хөөж явуул. Нэг муу баарны эзэн уурхайчин хүмүүсийг битгий намдаа оруул. Телевизээр харахаар нэг халзан толгойтой данхар нөхөр даналзаад л байдаг юм. Тэр одоо юу юм надад ерөөсөө таалагдахгүй байгаа шүү. Хэн тэрнээс айгаад байгаа юм тэр нөхрөө намаасаа хөөж явуул за юу. Барын зулзгыг бага дээр нь гэдэг юм.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(124.158.107.48) 2025 оны 03 сарын 13

Jagaa ch bas saihan helne shuu. Ungursun 2 jil ih um bodoj tungaasan bololtoi.

1  |  0
ДӨЛГӨӨН(202.72.247.249) 2025 оны 03 сарын 13

ЖАГААД:УНШЛАА...М ЭДЛЭЭ...ОК...

1  |  0
zochin(182.160.38.96) 2025 оны 03 сарын 13

huurhii saihansambuu ih gantsaardaj bgaa shuu ard.n nam havchina ardchilalsan nam.nhan shataana huurhii hetsuu bga shu tsaadah chini shudarga hun shuu. uhna baldanochir l gai bolson yumda

1  |  0
zochin(182.160.38.96) 2025 оны 03 сарын 13

elbegeed tsaaz ug. jagaa saihansambuutai negd

1  |  0
зочин(202.179.20.253) 2025 оны 03 сарын 13

бас сосорбарам 25 жил авах ёстой үлдээчихсэн байна

1  |  0
зочин(202.179.20.253) 2025 оны 03 сарын 13

бас сосорбарам 25 жил авах ёстой үлдээчихсэн байна

1  |  0
зочин(202.179.20.253) 2025 оны 03 сарын 13

бас сосорбарам 25 жил авах ёстой үлдээчихсэн байна

1  |  0
зочин(202.179.20.253) 2025 оны 03 сарын 13

бас сосорбарам 25 жил авах ёстой үлдээчихсэн байна

1  |  0
зочин(202.179.20.253) 2025 оны 03 сарын 13

бас сосорбарам 25 жил авах ёстой үлдээчихсэн байна

1  |  0
зочин(202.179.20.253) 2025 оны 03 сарын 13

бас сосорбарам 25 жил авах ёстой үлдээчихсэн байна

1  |  0
bi mongol(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү дээ Жаргалсайхан. Эд эргээд захиргаадалт, хууль шүүх, цагдаа прокуророор далайлгаж дарангуйлалын системрүү гулсаад байгаагаа мэдэх чадваргүй Дэнзэнтэнгүүд байна лээ. Хууль хүчний байгууллага, шүүхэд өөрийн гар хөл болсон Дэнзэнгүүдийг тавьчихаад тэднээр өөрсдийнхөө хүслийг биелүүлж сууна. Хэн өөдөөс нь сөрнө тэр бүгдэд Дэнзэнгүүдээрээ далайлгаж ард иргэдийн амыг барьж айлгах машин болгочихожээ.

1  |  0
Bat(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

Estoi unen jinhene unen yarisan bna.jagaa chi shuu

1  |  0
(103.26.194.102) 2025 оны 03 сарын 13

Жагаагийн хэлдэг үнэн шүү. Хаанаас ч юм нэг өдөр гараад ирсэн халзан толгойтой нөхөр Монголчуудыг эе эвтэй байлгахыг боддогүй өөрөө хийж гавьсан юмгүй байж бусдыг үргэжл шүүмжилж хэрүүл хийж загнаж суудаг биеэ хэт тоосон энэ нөхрөөс салах хэрэгтэй, Тэртээ тэргүй энэ бүдүүлэг товарищид улс төрчийн буурь суурь байхгүй байгааг хөгшин залуугүй л ярьцгааж сууна..ӨӨрийгөө засчихаад төрөө засах хэрэгтэй_

1  |  0
saraa(49.0.184.253) 2025 оны 03 сарын 13

unen ug helsend bayarlalaa

1  |  0
сүхээ(202.179.26.223) 2025 оны 03 сарын 13

Жаргалсайхан маш зөв юм ярьж байна. одоо шударга хүмүүс их ганцаардах юм даа. Олонхи нь цагийн аясаар намын удирдлагаа дагаж хошуураад,улс орны эрх ашиг орхигдоод л хэцүү юм аа. Яаж шударга хүмүүсийг улс төрд сонгодог болох вэ гэдэг нь боломжгүй болсон байх. машиныхаа программаар л сонгуулийн дүнгээ гаргадаг болсон

1  |  0
alimaa(146.90.144.131) 2025 оны 03 сарын 13

tsedenbal gargaas doloon dor muugaa uzej uhne dee enr elbegdorj .horon muu humuusiin hiij bgaa horon muu uildeliinh in hariu ter doroo irdeggui uchraas tednii zurh horon muug hiihdee belen baidag yum,,ireedui hoich ye ruugee bu nulim .ene bol uhaan bogino hunii tuilbargui uildel .jargalsaihniig dugarch baigaad bayarlaj bna.

1  |  0
alimaa(146.90.144.131) 2025 оны 03 сарын 13

demjij bna.elbegdorj jujigchin gar odoo uheechee.daraagiin songuuliar chamaig tsaazlah hun garch irne gedegt itgeed taivam suuj baihaas tsag tsagaaraa tsahildag hohooroo baidaggui yum shuu chi mongoliin hoicj ye ireedui ruu sheej bna.ingej bolno gejuu.yumand hemjee hyazgaar bgad yum .hi tsenenbal oor busad humuusees doloon dor uhne gedgee medeechee.jargalsaihan yahavdee mongolchuudiig ajiltai bolgono gej yardag hun bi huvdaa demjdeg .

1  |  0
Их мэдэгч(112.72.13.127) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж 25 жил биш, бүр цааз авах байсан байхгүй юу, тэгээд гарч ирэнгүүтээ айсандаа, юмыг яаж мэдэхэв, баталгаатай нь дээр гээд цаазаар авах ялыг халсан.

1  |  0
зөв(211.36.154.147) 2025 оны 03 сарын 13

зөв зөв

1  |  0
zczc(202.126.91.177) 2025 оны 03 сарын 13

demjij bn

1  |  0
зочин(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

энэ хүн бн намын даргаар 20 хэдэн жил ажиллаж бн кампаан болгочихоод одоо юу яриад байнаа.

1  |  0
UUUUU(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

ELBEGDORJID 25 JIL UGUHUD BURUUGUIEE.

1  |  0
UUUUU(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

ELBEGDORJID 25 JIL UGUHUD BURUUGUIEE.

1  |  0
Top