Газрын тосны хуулийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Газрын тосны шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийг дагалдаж, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байгаа юм. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анххны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

Санал хураалтын явцад төслийн 29.2 дахь хэсгийн зааллт буюу “Газрын тосны тээвэрлэлтийн дэд бүтцийн зардлыг гэрээлэгч хариуцан өөрийн хөрөнгөнөөс гаргах бөгөөд уг зардлыг орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгана” гэсэн заалтыг хасахаар болсон юм. Тодруулбал, энэ заалт нь хуулийн өөр заалттай утга санаа нь нэг гэж хассан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top