УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Нууц протоколыг ил болгох төсөл, УИХ-ын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоол, 2014 оны Хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон юм. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Давхар дээлийн” төслөөр АН-ын бүлгийн завсарлага өнөөдөр дуусч байгаа учраас энэ асуудлыг өнөөдөр хэлэлцүүлж өгөх горимын санал гаргаж байна. Ухаалаг төрийг бий болгохын тулд бид энэ хуулийг яаралтай хэлэлцэх ёстой” гэсэн юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгийн завсарлага маргааш албан ёсоор дуусна. Хуулийн дагуу завсарлага дууссаны дараа хэлэлцэнэ” гэлээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Завсарлага авсан хуулийн хугацаа дуусаагүй учраас ээлжит бус чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудалд оруулж хэлэлцэнэ” гэлээ.
Үүний дараа Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малталын тухай хууль, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийн эцсийн найруулгыг сонссоны дараа Нууц протоколыг ил болгох хуулийн төслийг хэлэлцэхээр хаалттай горимд шилжлээ.

Сэтгэгдэл ( 1 )
Huush guilgachin olsoj olborch baiga orh ailuud , gudamjind hog tuuj amia zogoojbgaa humuus , gaduur deerem hiij bgaa zaluuchud , avgai gaa yargalan alj baigaa mergejeliin aluurchin, zamar Hun dairch alah geed bgaa joloch Nar , ene nudend haragdad bgaa asuudluudiig yah gej bgaa yum ???????? Bur husmsiin chinee ch oorchlolt hiihgui yu ?????? Ta Nar yaj ingej taivan untaj , taivan ideed amidarch chadaj bna a ? Hunii amidral boginohon , bid bugd l shuugdene shuu !!! Tanii her ih holjsonoor chini bish ? Her hunleg baisanar chini shuune