Ц. Содномдоржийн асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

Монгол түмний уламжлалт баярын барилдааныг хүн бүр ам дамжин ярьж байна.

Ярих юмгүй сайхан болсон гэж. Гэтэл шөвгийн наймын сүүлийн хоёр бөхийн барилдаан үзэгчдийн баярласан сэтгэл рүү ус цацах мэт болов.

Тодруулбал улсын гарьд Б.Гончигдамбад амлуулсан залуу харцага Ц.Содномдорж учраа бөхийнхөө зүүн гарыг үений эсрэг хөшиж, улмаар санаатай гэмээр хугалах шахсан зохисгүй үйлдлийг хүн бүр харлаа.

Энэ нь барилдааны үед бус, гарьд Б.Гончигдамба учраа Ц.Содномдоржийг өвдөглүүлээд байтал залуу харцага өрсөлдөгч бөхийнхөө гарыг дотуур давхар хөшсөн явдал.

Зохисгүй авир гаргасан Ц.Содномдорж харцагад ямар шийтгэл оногдуулах талаар Монголын үндэсний бөхийн холбоонд ажилладаг нөлөө бүхий хүнээс тодрууллаа.

Тэрээр “Ирэх долоо хоногт болох МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар Ц.Содномдоржийн асуудлыг хэлэлцэнэ” гэж хариулав.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gundalai(103.26.194.57) 2025 оны 03 сарын 13

2 jil barildah erhiig ni haschaa tgehgui bol hun alj magadgui teneg malnuud olon bga shuu

1  |  0
Ochir(222.117.169.239) 2025 оны 03 сарын 13

barildaan duustal buh l mehiig hiine sh de. hen tuuniig sanaatai gej notolj bga yum?

1  |  0
zovlogch(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

SOdnomoo hogshoon M1 UFC -d huch uzeech.

1  |  0
Top