Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа засгийн газрын нүүр тахалсан хүнээр тодроод байгаа . Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг 2013 оны зургадугаар сараас ашиглаж эхэлсэн. Уг түц машин нь цаг хугацаа, явдал чирэгдэл үүсгэхгүй гэж иргэдийн талархалыг хүлээгээд байгаа. Тиймдээ чөнгөрсөн онд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй томоохон ажилд тооцогддог. Тэгвэл өчигдөр “Ухаалаг шуудангийн хайрцаг” ашиглалтанд оржээ. Ц.Жадамбаа дарга хэлэхдээ “ТҮЦ машин иргэний бүртгэл мэдээллийн төв, татварын ерөнхий газрын 10 гаруй үйлчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой. Нэг хүн дунджаар төрийн үйлчилгээ авахын тулд нэг цаг дөчин таван минут, 12500 төгрөгийг зарцуулдаг. Одоогоор 80 мянга гаруй иргэн үйлчилгээ аваад байна. Энэ мөнгийг 80 мянга гаруй иргэнд үржүүлэхээр ямар тоо гарах нь ойлгомжтой. Ийм л зардлыг хэмнэлээ. Мэдээллийн технологийг ашиглаж төрийн үйлчилгээ авна гэдэг эдийн засаг, цаг хэмнэлт, сэтгэл зүйн гэсэн гурван талын ач холбогдолтой. Нэгдүгээрт мөнгө хэмнэнэ, хоёрдугаарт цаг бага зарцуулна, гуравдугаарт албан газрын хаалга сахиж бухимдахгүй. 2014 онд тоон гарын үсгийг нэвтрүүлнэ. Энэ мэтээр 30 орчим төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл түц машинаас гадна иргэд гэрээсээ интернет ашиглаад төрийн үйлчилгээ авах боломжийг бий болгоно” гэв. Үүнтэй адилаар ухаалаг шуудан ч мөн адил олон ач тустай юм.

Сэтгэгдэл ( 0 )