Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн харьяа агентлагуудын нэг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар тус агентлагаас хийсэн ажил байдалтай танилцан 2014 онд “Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, бизнес эрхлэгчдийг хууль дүрмээ баримтлан, хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэхэд” дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Мөн ирэх онд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсанаар гарах үр дүн болон ач холбогдлын талаар сонсож хөдөө орон нутагт улсын байцаагчдыг томилон ажилуулахад анхаарал хандуулна гэдгээ уламжилжээ.

Сэтгэгдэл ( 1 )
That”s a smart answer to a tricky qusioetn