Манай улс Шинэ Зеландын туршлагыг нэвтрүүлээд арав гаруй жил болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

Монгол Улс, Шинэ Зеланд Улсын ГХЯ хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон талт харилцаа, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

 

Хөдөө аж ахуйн салбарт суурилсан эдийн засагтай, хүн ам цөөн, харьцангуй жижиг улсуудын хувьд энэхүү зөвлөлдөх уулзалт нь ач холбогдолтой болсон аж. Шинэ Зеланд Улс 2013 онд хөдөө аж ахуйн гаралтай 10 гаруй тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортложээ.

 

Манай улс Шинэ Зеландын төрийн албаны туршлагаас нэвтрүүлж, манай төрийн албан хаагчид сүүлийн арав  илүү жилд Шинэ Зеландын Засгийн газрын дэмжлэгээр мэрэгшил дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдаж иржээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор Шинэ Зеланд Улс нэрээ дэвшүүлсэн бөгөөд сонгууль 2014 оны 10 дугаар сард болох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top