МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар тэргүүтэй тус намын удирдах албан тушаалтнууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр биеийн байдал нь дээрдэж, Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, намынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа гэх мэдээлэл гарах болсон. Уг мэдээллийг тус намын зүгээс үгүйсгэлээ. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Н.Энхбаяр дарга одоогоор БНСУ-д эмчлүүлж байгаа. Биеийн байдал хавьгүй дээрдсэн. Ирэх дөрөвдүгээр сард болох намын их хуралд Н.Энхбаяр дарга оролцохоор төлөвлөж байгаа” гэсэн юм. Түүнчлэн сүүлийн үед гарах болсон мэдээлэл болох У.Барсболд МАХН-ын ЕНБД болно гэсэн мэдээллийг ч үгүйсгэсэн. Дашрамд дурьдахад МАХН удахгүй улс орон даяар “Шударга ёс” аяныг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээндээ хөдөө орон нутгаар явж, ард иргэдийнхээ үгийг сонсож ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 9 )
ЭНЭ ХҮНИЙГ АРД ТҮМЭН МЭДЭХТЭЙГЭЭ БОЛСОН.ХҮНИЙ ЧАНАР ЯДАРСАН ҮЕДЭЭ ТАНИГДДАГ ГЭДЭГДЭЭ. ХИЙСЭН ХЭРГЭЭ ЭДЭЛЖ ААВЫНД БАЙХДАА ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙСНЫГ БИД МАРТААГҮЙГЭЭР БАРАХГҮЙ ӨӨ.ИЙМ ХҮНЭЭР ТӨРӨӨ БАРИУЛЖ БАЙСАН ЮМУУ ГЭЖ ХАЛАГЛАЖ БАЙСАН ҮЕ САЯХАНДАА.ОДОО МАГТААД БАЙХ ХЭРЭГҮЙ БИЗДЭЭ.
ЭНХБАЯР ДАРГЫГ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ХҮМҮҮС ХЭР ОЛОН БАЙГАА ЮМ БОЛ ДОО.ЭНХБАЯР ДАРГА БАЙСАН ЦАГ ҮЕ ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙХДАА УЛС ОРОН АРД ТҮМЭН ШУДАРГА ЁС ГЭДГИЙГ ОГТ МАРТСАН АВИЛГА, ХЭЭЛЬ ХАХУУЛЬ,ХАРИУЦЛ
enhbayariig surhii hun gej humuus aigaagui.yaj businuulah bol gej bodoj baigaa.
Энхбаяр дарга хурдан ирж энэ улс орноо авраарай. цалин тэтгэвэр нэмдэгүй ажил хийж мэддэггүй том гүзээтэй дарга нараас салах цаг божээ.
энэ улс орон урагшаа тэмүүлж явна та өөрөө хаашаа харж байгаагаа хяна
ямар бялангач нөхдүүд вэ даргагээд л
энх баяр эх орондоо ирвэлтаарна манай эмч нар наадахь өвчинийг чинь эмчилж чадахгүй гэжүү та эх орон эмч нартаа итгэхгүйард түмэн чинь юугач мэдэхгүй байгаашүү дээ
Энхбаяр даргыг ирчихнэ гэхээр айгаад ухаан санаа нь орж гараад байгаа хүмүүс байнга л худлаа ярьдаг.Цагаан сарын өмнө яажцуурхал дэгдээж байлаа бараг хурдан хуулиндаа нааш нь оруулахгүй ирүүлэхгүй юм оруулж солонгос-д үхүүл гээд л нэг хулгайч бичиж байсныг санаж байна. Аймаар муухай байгаа биз. Тэр хүн эх орон ээж аавдаа ирэхгүй яах ёстой байхав. Энхбаяр дарга улс төрд орох ёстой энэ улс орон хаашаа яваад байгааг мэдэхгүй боллоо.
энхбаяр дарга ажилдаа хурдан ороод энэ улс төрийн балиар булхайг илчилж шударга ёсны төлөө тэмцэнэ гэдэгт итгэж байна. бид дэмжинэ. зовоосоны хариуг авах хэрэгтэй ард түмэн тэр үед ойлгоно