Хуульзүйн байнгын хороо хуулийн 12 төслийг хэлэлцжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд 39 удаа хуралдаж, 176 хуулийн төсөл, УИХ-ын 15 тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанаас гарсан 60 санал, дүгнэлт, 13 танилцуулга, зарчмын зөрүүтэй 252 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, батлуулсан байна.  Dайнгын хорооны тогтоолоор 12 ажлын хэсэг байгуулагдсан 84 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэжээ.

Тус байнгын хороо нь есөн хуулийн шинэчилсэн найруулга, 89 хуульд нэмэлт өөрчлөлт, найман хуулийг хүчингүй болгох, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон УИХ-ын тогтоолын 12 төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж танилцууллаа. Байнгын хороооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж,  Нийслэлийн цагдаагийн газар, Дотоодын цэрэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнуудтай уулзаж, санал бодлоо солоилцож, ажлын хэсгийн санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээр Засгийн газар, УИХ-д тодорхой чиглэл өгсөн байна. Энэхүү ажлын хэсэг нь шинээр батлагдсан хуулийн төслүүдийн хэрэгжилтийг судалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top