“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар С.Цэлмэг томилогджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 15

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар С.Цэлмэг томилогджээ. Тус компанийн дэд захирлаар Г.Тэмүүлэн ажиллаж байсан бөгөөд тэрээр өдгөө “Оюутолгойн” ХХК-ийн Монголын талыг хариуцсан ТУЗ-ийн гурван гишүүний нэгээр ажиллаж байгаа юм.

С.Цэлмэгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлын ажлаа хүлээж авсан байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал С.Цэлмэг нь 2002-2004 БНСУ-ын Хусогийн политехникийн их сургуулийг  гүүр, туннелийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд 2004-2005 онд Байгаль орчны зөвлөх үйлчилгээ, усны барилгын “Экос” ХХК-д захирлаар ажиллаж байжээ.

Мөн 1998 онд СОНИ сургалтын төв, Компьютер операторч, 2009-2010 онд Египт улс, Төрийн захиргааны институт, Төрийн удирдлага, 2010-2011 онд Недерланд улс, ЮНЕСКО-АЙ ЭЙЧ И институт, Усны салбарын бичгийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт, 2013 онд АНУ-ын Виржиниа мужын Тайсан коллеж, Олон нийтийн харилцаа, Сүлжээний харилцааны менежментийн сургалтад тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Мөн 2005-2006 онд JICA-Улаанбаатар хотын хогны менежментийн төсөлд судалгааны багийн ахлагч, 2006-2007 онд АХБ-Орон нутгуудын нийтийн ахуйг сайжруулах 2-р үе төсөлд хуурай хог хаягдал, байгаль орчин хариуцсан дотоодын зөвлөх, 2007-2010 онд Зам тээвэр, аялал, жуулчлалын яам, ЭЗХАГ-т мэргэжилтэн, 2007-2010 АЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Хан-Уул дүүргийн  ИХТөлөөлөгч, Байгаль орчны байнгын хорооны дарга, 2008 он хүртэл Байгаль орчин, усны барилга байгууламжийн “Шинчи баян” ХХК-д захирал,  2012 оноос одоог хүртэл  Хан-Уул дүүргийн ИХТ-өөр тус тус ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(124.158.74.2) 2014 оны 02 сарын 17

arai ch dee

0  |  0
sainaa(103.26.194.5) 2014 оны 02 сарын 17

odoo ene maluudiig davraahaa boliyo...hujaa kompanid inejner hiij bsan nuhur shuu dee..araich dee..altan haraattsai ene ter gej avahaa boliyo...yo bi ene tmilgoonuudaas eruusuu chadaltai zaluu harahgui bnaa...

0  |  0
sainaa(103.26.194.8) 2014 оны 02 сарын 17

odoo ene maluudiig davraahaa boliyo...hujaa kompanid inejner hiij bsan nuhur shuu dee..araich dee..altan haraattsai ene ter gej avahaa boliyo...yo bi ene tmilgoonuudaas eruusuu chadaltai zaluu harahgui bnaa...

0  |  0
Atlas(203.91.116.106) 2014 оны 02 сарын 16

Хурал, семинар, сургалт зохион байгуулагчдад. Атлас зочид буудлын хурлын танхим ашиглалтанд орлоо. Танай байгууллага дээрх арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа бол манай 150 хүртэл хүн хүлээн авах хүчин чадалтай уудам, тохитой, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хурлын танхим, цэнгэг агаар, амтат хоол, тухтай өрөөнүүд та бүхнийг хүлээж байна. Хамгийн гол нь замын түгжрэл, машины зогсоолд санаа зовох шаардлагагүйг санаарай. холбоо барих утас: 8908-8924;8908-8926

0  |  0
ha ha (108.247.248.150) 2014 оны 02 сарын 15

2002-2004 БНСУ-ын Хусогийн политехникийн их сургуулийггүүр, туннелийн инженер мэргэжлээр төгссөн iim 2 jil suraad l engineer boldog surgalt gej yamar iym baidag iym be? deerees n manaihan odoo ene 1-2 sariiin kurs-d yavsnaa ingej bichij baihaa boloih heregtei. yamar iym surdag bish baahan delguur hesej baigaad l irdegshdee ugaasaa.

0  |  0
Mongol(103.26.194.48) 2014 оны 02 сарын 15

Sosorbaram gedeg AN-iin ulaan luivarchingiin hyy l baina. Ichmeer!!!

0  |  0
Top