М.Шаравдорж: Би угаасаа МАН-ын гишүүн байгаагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Хуульч М.Шаравдоржийг МАХН-д элсэх тухай яриа Цагаан сарын өмнөхөн гарсан. Тэрбээр энэ мэдээллийг бататгаж, МАХН-ын гишүүнчлэлийг албан ёсоор сэргээснээ мэдэгджээ. М.Шаравдорж энэ талаар “Би угаасаа МАН-ын гишүүн биш. Анх МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д орж байсан. УИХ-ын Тамгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг авахдаа хуулийн дагуу намын харьяаллаас татгалзсан юм. Харин одоо буцаад гишүүнчлэлээ сэргээсэн хэрэг” гэсэн байна.

Түүний хэлснээр, МАХН хэмээх улстөрийн цул хүчинг өнөөгийн МАН-ын удирдлагууд хоёр хуваасан аж. Мөн тэрбээр, М.Энхболдыг сольсноор л МАН сонгуульд ялсан гэж үздгээ ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(124.158.74.2) 2025 оны 03 сарын 13

alban tushaal gorilogch

1  |  0
Top