Засгийн газар ямар ч бодлоггүй улс орныг удирдаад байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Н.Алтанхуягийн засгийн газар 1991-2013 онд ажилласан үе үеийн Засгийн газраас хамгийн баян төсөвтэй Засгийн газар. Төсвөөс гадна 7 их наяд төгрөг эргэлдүүлсэн ч өнөөдөр нийгэм эдийн засагт энэ их мөнгөний үр дүнг мэдэрсэнгүй. Энэ Засгийн газар тэтгэврийг 20,000-27,000 төгрөгөөр нэмсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэж чадсангүй. Мөн гадаад валютын нөөц огцом унаж 3,7 сарын импортыг хангах л нөөцтэй байна. Засгийн газар инфляцийг найман хувь барина гэж тооцсон боловч өнөөдөр 12,5 хувь болж өсөөд байна. Гадаад худалдааны эргэлт 46 хувь, Нүүрсний экспорт 44,5 хувийн биелэлттэй байгаа. Төсвийн орлогыг 7,2 их наядаар төлөвлөсөн ч 2013 оны эхний байдлаар 5,9 их наяд төгрөгт хүрч 1,3 их наядаар төсөв тасарсан. Энэ бүх эдийн засгийн урвуу үзүүлэлт нь энэ засгийн газар бодлого төлөвлөлтгүй улс орныг удирдаж байгааг харуулж байна.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bataa(202.179.11.62) 2025 оны 03 сарын 13

uneer teneg malnuud ed nariin tolgoi guutsej tor udirdah bolooui

1  |  0
irgen(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

uherhuud

1  |  0
Top