МАН-ын бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын намрын чуулганаар 30 хуулийн төсөл хэлэлцэн батлах ёстой байснаас 19 хуулийн төслийг баталжээ. УИХ-ын МАН-ын бүлгийн гишүүдээс 22 хуулийн төсөл өргөн барисаны гурван хуулийн төсөл л хэлэлцүүлгийн шатанд байгаа аж.
МАН-ын зүгээс "Засгийн газрын өргөн барьсан 12 хуулийн төслийг УИХ-дахь МАН бүлэг дэмжиж ажилласан. Оюутолгой компанид 3 тэрбум ам долларын хөнгөлөлт үзүүлэх байсныг болиулсан. 100 мянган тонн улаан буудайг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх Засгийн газрын саналыг дэмжиж 20 мянган тонн үрийн буудай оруулж ирэх асуудлыг нэмж оруулж ирсэн. Он дамжсан төсөвт өртгийг Засгийн газар 740 тэрбумаар нэмэгдүүлсэн байсныг зогсоож, он дамжсан төсөв тооцоогүй, 243 барилгыг Үндэсний аудитын газраар шалгуулахаар болсон. Мөн Төрийн алба төрлийн алба болж, төрийн албан хаагчдын тоог нэг ч хүнээр нэмэхгүй гэсэн Н.Алтанхуягийн амлалт талаар болж, төрийн алба 68.900 хүнээр бүл нэмсэн байна. Яамдын тоо 6- аар нэмэгдэж, мэргэжилтны тоо 982, Газар хэлтсийн дарга 116-аар нэмэгдсэн" гэв.

Сэтгэгдэл ( 5 )
Яаманд сайхан том нэртэй газрууд байхын Даанч дарга мэргэжилтэн нь гээд шалихгүй хүмүүс сууж байхым Ингэхээр ажил явна ч гэж байхгүй Салбартаа хэдэн жил ажиллаж хүнд харагдах зүйл хийсэн хүмүүс нь яамандаа түүний газруудад зохих ажлаа көвөөр шинжлэх ухааных нь дагуу хийгээд байж байвал улс орон төдөлгүй хэдэн алхмаар урагшлахаар байх Гэтэл хаанаас яасан нь иэдэгдэхгүй нөгөө бөө энэ тэр тодордог шиг л гэнэт тодроод гараад ирсэн хүмүүст салбөрынхан нь үнэхээр дургүй байх нь аргагүй ш дээ САлбартаа хэзээ юу хийж байсаныг нь хэн ч саная гээд санахгүй хүүхдүүд хүүхнүүд дарга гээд тодрох ч сайн ёр ч биш ээ Багш нар гэхэд нэг цагийн хичээл зааж үзээгүй дарга хүнийхээ үгэнд итгэх итгэхгүйгээ мэдэхээ больчихно Итгэлээ гэхэд үнэмшил болохгүй Салбар салбарт л нэг иймэрхүү боловсон хүчний бодлого бодлого ч гэж дээ бодлого бус зүйл нүүрлээд хямраад их удлаа Мөддөө засрахгүй л болтой Монголын хямралын нэг хэсэг нь энэ асуудал яах арагүй мөн Харамсалтай л юм
АН-хан дур дураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэж байнаа. Сайхан худлаа ярьж чадаж байна. Ерөнхийлөнч нь худлаа ярьж хошгоруулсаар байгаад бүгдээрээ худлаа ярьж сурсан юм чинь яалтай билээ. Худлаа амлаад худлаа яриад авилгаа аваад хулгай луйвараа хийгээд бай. Сонгууль болох болоогүй байна.
Ene huhduudiig dahij hezeech bitgii songo, uls turiin alich shatand tolgoig n ch buu shagailga
bodit bdal iim l bgaa bizde, zavharsan turiig zuv goldirold n oruulahsan