Өнөөдөр МАН-ын зарим гишүүд МАХН-ын батлахаа гардаж авлаа. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН-ын 200 гаруй гишүүн МАХН-д элсэнэ гэсэн мэдээлэл яваад байсан бол өнөөдрийн байдлаар 100 орчим хүн тус намын гишүүнчлэлээ сэргээж батлахаа авсан юм. Батлах гардуулах үйл ажиллагаанд Сангийн сайд Ч.Улаан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба УИХ-ын гишүүн Ц.Цолмон нар оролцсон юм. Гэхдээ МАН-аас нэртэй улстөрч, олны танил хүмүүс МАХН-д элсэж байгаа гэсэн боловч, яг энэ гээд нэрлэчих хүн харагдсангүй.
Үүнд эргэлзсэн сэтгүүлчдийн асуултанд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ингэж хариулав. "Манай намд олны танил хүмүүс, нэртэй улстөрчид элсэж байгаа гэдэг үнэн. МАН-аас гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх явцад гишүүдэд хүндрэл үүсч, хоёр намын дунд хагарал болох вий гэж болгоомжилсоны үндсэн дээрээс хэн хэн гэдгийг нь нууцалж байна" гэлээ.
Харин МАН-ын дарга М.Энхболдоос энэ талаар асуухад"МАХН-ын удирдлагуудын сэтгүүлчдэд хийсэн мэдээллээс гарсан яриа байгаа юм. Өнгөрсөн 5 дахь өдрөөс хойш сайтуудад гарсан. Өнөөдрийн зарим сониноор бас гарсан байна билээ. Манай намын нэртэй улс төрч болон олны танил хүмүүсээс МАХН-д элссэн асуудал байхгүй. Одоогийн байдлаар дүүрэг нийслэлийн хэмжээнд манай намаас хэнч МАХН-д элсэнэ гэж мэдэгдээгүй байна. 200 гаруй хүн болон олны танил, нэртэй улстөрч гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл. Ганц хоёр хүн МАХН-ы гишүүнчлэлээ сэргээх зүйл байгаа л байх. Энэ нь тухайн хүний сонголт, эрхийн асуудал" гэв. Хоёр намын удирдлагуудын хэн нь үнэн ярьж буйг цаг хугацаа харуулна бизээ.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 7 )
MAN-d elseegui MAHN-iin gishuuded 1 uruu bair ugnu gesen unen uu?
mani olgarhudin nerig sonsohos durgvi hvrch bn shvv.s. bayr 1 say dollor r amerikt air avsan bn.
MAXH iin bolioch ta nar ard tumnii tarhiig buu hudal unen yumaar ugaahaa bolioch eeeeeeeeeeeeeeta nar hangaltai luibar hiij bayajsan bizdee.
Shiilegdamda odoo bolimoor uymaa. teneg zaluu
МАН-хан МАХН-тай нэгдэж л хүчтэй болноДан дангаараа бол аль алиных нь нэр хүнд унаад цааш явахгүй. МАХН-н нэр хүнд харьцангүй өндөр байгаа. М.Энхболд С. БАЯр Сү Батболд Ц. Нямдорж нар бол Энхбаяр даргыг Элбэгдорж Дорлигжав Хурц нартай нийлж шоронд хийсэн хүн чанаргүй увайгүй муухай хоёр нүүртэй нэгнийхээ мууг үзсэн хамгийн муухай улсууд ямар нүүрээрээ нэгдэж нийлэхэв дээ. Бусад нь нэгдэхэд ард түмэн баярлана.
МАХнамМАНгас 2-н ямар ялгаатай гэж одоо бүр алга болсон байхад хэнч анзаарахгүй.
бүгд МАХН -д орж М.Энхболд Бадамжунай нарын газрын мафи болон барилгын мафийг бут цохихгүй бол орон сууцны болон оффис барилгын үнэ бууна гэж байхгүй.Орон сууцны үнийг хөөрөгдсөн гол нөхдүүд энэ М.Энхболд нар шүү дээ.