34 хувийн эзэн юу гэж дуугарав?

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

 “Оюутолгой”-г дэлхийд нээсэн гэж хөөрцөглөдөг экс “Айвенхоу Майнз” буюу  “Turquoise Hill Resources” компанийн зүгээс Монголын Засгийн газар болоод  “Рио Тинто” компани нэгдсэн ойлголцолд хүрэхгүй бол далд уурхайн ажил дахин хойшилж магадгүй байна гэх мессэжийг өгөөд байгаа. Тэгвэл тэдний энэ байр суурийн дараа  “Эрдэнэс Оюутолгой” компанийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ далд уурхайн ажил хэзээ эхлэх нь ТЭЗҮ нь хэзээ боловсруулагдан эцэслэгдэхээс хамаарна гэв. Хэрэв энэ оны хоёрдугаар улиралд буюу тогтсон хугацаанд  боловсруулагдаж дуусвал хоёр дахь шатны төслийн эхлэл ажил явагдана гэж байна.

 

Тэгэхээр төслийн Монголын талын 34 хувьд эзэн сууж байгаа “Эрдэнэс Оюутолгой”  ХХК хоёр дахь шатны төсөлд шаардагдах санхүүжилт болох 4.2 тэрбум ам.долларын 3 тэрбумыг нь банкуудаас зээлэх гээд байгаа хөрөнгө оруулагч дараагийн алхмын талаар юм дуугарсангүй нь анхаарал татаж байна. Рио Тинто  гурван тэрбум ам.долларын зээлийн баталгааг 15 банкнаас гаргуулсан. Харин зээлийн баталгааны хүчинтэй хугацаа нь ирэх сарын 15-наар буюу сар хүрэхгүй хугацааны дараа дуусгавар болно. Гэтэл “Эрдэнэс Оюутолгой”-н мэдэгдлээс үзэхэд  Засгийн газар Рио Тинтотой энэ асуудлаар тохирохоос өөр гарц үгүй. Нэг бол хөрөнгө оруулагчид  өөр хэлбэрээр хөрөнгө босгох гарц байгаа гэдгийг лавшруулж хараад байна уу гэж ойлгогдоод байгаа юм.

 

Ямартай ч ТЭЗҮ-ийг нягтлах асуудал он дамнан яригдаж ирсэн. Далд уурхайн  ТЭЗҮ-ийг нарийвчлах шаардлага нь хоёр талын шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг гэдэг нь тодорхой байж ирсэн. Түүнчлэн эхний шатны төслийн зардал хэтэрсэн шалтаан болоод цаашид хийгдэх хөрөнгө оруулалт буюу нэмэлт санхүүжилт, санхүүжилтийн нөхцөл, зарчмын асуудлуудыг нягтлах гэхчлэн олон асуудлыг тодотгох ёстой байгаа ч, тодорхой бус хэвээрээ өнөөдрийг хүрч буй. Өмнө нь өгүүлж байсанчлан хөрөнгө оруулагч тал Монголын Засгийн газартай хийх тохиролцоо гэхээс гадна УИХ уг асуудлыг бүлээрээ хэлэлцэх шаардлага бий. Засгийн газар болоод хөрөнгө оруулагч тал зохицох талаасаа асуудалд хандвал ээлжит бус чуулган хуралдаж эцсийн шийдийг өгөх үү гэдэг асуудал тавигдаж таарах гээд байгаа.

 

За харин гуравдугаар сарын 15-н гэхэд талууд  тохиролцоонд хүрч амжихгүй бол Рио Тинто банкуудтай дахин тохиролцохоор ширээний наана цаана суугаад цаг сунгаж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь бол Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хувьд нэлээд цаг тулсан байдалтай байна. Төсөл хэдийнэ эхэлсэн ч,  “Оюутолгой” компани тогтмол борлуулалтын хуваарьт шилжих боломжгүй байр байдалтай байна гэж буй. Оюутолгойгоос баяжмал авахаар тохироо хийсэн өмнөд хөршийн  зэс хайлуулах хоёр үйлдвэрт   техникийн асуудал үүссэн гэдэг шалтгаанаар тийшээ чиглэсэн нийлүүлэлт гацсан байдалтай байгаагийн дээрээс “Оюутолгой”компанийн өөрийн үйлдвэрлэлд мөн техникийн асуудал үүссэн гэгдэж байгаа. Ер нь бол  олон улсын хэмжээнд яригддаг энэ төслийг  хөрөнгө мөнгөний гацаанаас гаргах нь цаг хугацааны асуудал болж таарч байна.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ERH ASHIG.(202.21.113.140) 2014 оны 02 сарын 19

geree baiguulsan ulsturchidiig nen darui shalgaj bodit uneniig ard tumend il bolgoh yostoi. magadgui ene geree olon hunii ami nasaar ch butsen bhiig uguisgehgui. tuhain ueiin 2 namiin udirdlaguud, nuluu buhii ulsturchid ene gereenees asar ih ashig unagaasan gedeg ni zahiin tenegt ch ilt bdag. odoo ch ene gereenees tsag minut tutamd ashig unagaasaar l bgaa. RIO-iin taalald neg l yum niitsehgui bol avilgach tushmediig avilgaliig chin ilchlene shu gej ERUNHIILUGCH ELBEGDORJ nariig surduuldeg. harin aisan erh barigchid buh tal deer buult hiideg. uuniig yamarch teneg gadarlaad medeed baihad TEG, ATG, HUULI ZUIN YAM yaagaad sohor, dulii tsarailaad hajuugaar ni yavaad bnaa. tusgai albad MONGOLIIN UNDESNII ERH ASHIGIIN TULUU tangaragtai zutgeh huch bolohoos hen neg alban tushaaltand uilchleh barlagiin alba goshnognii alchuur hiideg baiguullag bish shu de. tangaragtaa unench bj ard tumendee zutgehiig shaardaj bna.

0  |  0
zochin(112.72.13.25) 2014 оны 02 сарын 18

Manai tord baigaa hujaa nokhodiin khiij baigaa ajil shuu dee.Ter Bayrtsogt gej hujaa mongoliig suuruulj baigaa shuu.Bukh yum il bolchihood baikhad yagaad ATG shalgakhgui baigaag oilgohgui yum daa.

0  |  0
irgen(112.72.11.121) 2014 оны 02 сарын 18

11 huvig jijig huvitsaa ezemshigch naerin dor mongolin uls turchid huvaaj avsan vvnig hezvv il bolgoh ve.

0  |  0
irgen(124.158.109.14) 2014 оны 02 сарын 18

rio tinto 49 zasgiin gazar 34 busad ni hen henii medeld ochison be , yagaad ehe geree mash nuutsiin zeregleltei ve

0  |  0
йыйы(202.126.91.177) 2014 оны 02 сарын 18

Bid nariig oros amerikuud hoshgiruulsaar bgaad nuursnees shingruulsen hii gargaj avna geed nuursnii export boliulsan uursduu hyatad ruu tuuhii nuursee zarsaar buun ashig buun mungu olj bn odoo oyu tolgoig zogsooj bgaad bas orosuud zesee hyatadad shahah geed bgaam bishuu eh oronchid oo

0  |  0
Top