Канадын “Хан ресурс” компанийн зүгээс эхлээд манайхаас 200 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Гэтэл сүүлдээ 326 сая ам.доллар болж нэмэгдсэн заргад Монголын Засгийн газар ялагдах уу, ялаад гараад ирэх үү гэдэг нь ирэх 4-5 дугаар сарын хооронд тодорхой болно гэж байна. Ер нь бол “Хан ресурс” компанийн зүгээс Монгол, Орос хоёр нийлж байгаад өөрсдийг нь шахаад гаргачихлаа гээд бөөн асуудал үүсгэсэн. Тэгээд л Оросын “Атомредметзолото” болон түүний салбар компани болох хувь нийлүүлсэн Приаргуны Уул уурхай, химийн үйлдвэрлэлийн нэгдлийн эсрэг нэхэмжлэлийг Онтариогийн Дээд шүүхэд гаргаад ялалт байгуулчихсан. Хэдийгээр Оросын Хууль зүйн яам Хан ресурсын нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй гэдэг тайлбарыг өгсөн ч Канадын шүүх нутгийнхаа компанийн талд заргыг шийдвэрлэсэн. Харин манай Засгийн газрын эсрэг гаргасан нэхэмжлэл нь нэг тийш болж шийдэгдээгүй сунжиран хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа юм. Хэдийгээр шүүх хуралд оролцсон ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ““Хан ресурс” компани хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас лицензийг нь цуцалсан. Гэхдээ өөр компанид лицензийг өгчихөөгүй. Өөрөөр хэлбэл төр энэ компанийн лиценкийг өөр бусад зорилгоор төр ашиглаагүй. Үүнийгээ ч нотолсон үндэслэлүүдээ гаргасан.” гэж байгаа ч, хэрэг дээрээ манай талд асуудал байхгүй биш байгаа. Учир нь нөгөөх ордыг нь түшиглээд Монголын “Мон-Атом”, ОХУ-ын “Атомредметзолото” компанитай хамтарсан “Дорнод Уран” үйлдвэрийг цаасан дээр байгуулчихсан. Түүнчлэн “Хан ресурс”-ын зарга бүрэн шийдвэрлэгдээгүй байхад энэ төсөл ажил болно гэдэг боломж муутай нь эхнээсээ эрхбиш ойлгогдож байсныг хэлэх хэрэгтэй. “Дорнод Уран” үйлдвэр арван онд цаасан дээр байгуулагдаж манайх 51, Оросууд 49 хувьд эзэн суух болсноор Канадын Хан ресурсын зарга эхэлсэн юм.
Монгол, Оросын Засгийн газрууд тус ордыг түшиглэн Дорнод Уран хамтарсан компани байгуулахаас өмнө Монгол, Орос, Канад гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” гэж компани үйл ажиллагаагаа явуулж байсан. Төв Азийн Уран компанийн 58 хувь “Хан ресурс”-ын мэдэлд, үлдэх 42 хувийг нь Монгол, Орос хоёр тэнцүү хуваан эзэмшиж байсан юм. Харин манайх Оростой нийлэн Канадыг шахсанаар олон улсын шүүхэд дуудагдах замаа шулуутгасан юм. “Хан ресурс” компанийн зүгээс “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирч ирсэн билээ.Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол Монголын төр улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг эзэмших ёстой. Тэр ч үүднээс Дорнодын ураны бүлэг орд дахь эзэмшил тийм хэмжээнд байх ёстой тул Оросуудаас 8 хувийг, Хан ресурсээс 22 хувийг нь өөртөө шилжүүлэн авсан гэх.
Гэтэл Хан ресурсын зүгээс манайхыг буруутгадаг. Монголын Засгийн газар “Хан ресурс” компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд юм дуугараагүй хэрнээ Хятадын CNNC группээс хувь эзэмших хүсэлт тавих үед нь “Хан ресурс”-ын лицензийг хүчингүй хэмээн мэдэгдсэн нь “АРМЗ” компанитай нийлэн Дорнод Ураныг байгуулах гэсэндээ хийсэн алхам гэж үздэг. Ерөөс Оросын төрийн өмчит АРМЗ болон түүний салбар компаниуд Дорнодын ураны бүлэг ордод Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах, “Хан ресурс” компанийн Монгол дахь үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж, “Төв Азийн Уран” компанийн хувь эзэмшигч бөгөөд Хан-тай стратегийн хэлэлцээр хийсэн Монголын төрийн өмчит компани болох Мон Атом ххк-тай тогтоосон эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцон, CNNC Overseas Uranium Holding Ltd-ийн хувьцаа худалдах авах илт давамгай саналд хөндлөнгөөс оролцож Монгол дахь Хангийн үйл ажиллагааг зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулсан нь “Хан Ресурс”” компанид их хэмжээний хохирлыг учруулсан гэдэг юм. Түүнчлэн “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхлыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирдог. Заргаа авахын тулд өөрсдийн эрх ашгийн талд шийдвэрлүүлэхийн тулд эрчимтэй ажиллах болно” гэж албан ёсоор мэдэгдэж байсан.
Харин Цөмийн Энергийн Газраас “ Хан ресурс ХХК, Төв азийн уран ХХК-иуд нь өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг, Аж ахуйн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн “ Хан ресурс” компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан бол, лицензийг нь сэргээхэд бэлэн байсан” хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхийдөө талууд бие биедээ ийм маягийн гомдолтой байсны араас шүүх хурал болсон. Хэдэн жид хүлээсэнтэй харьцуулбал багахан хугацааны буюу 2 сарын дараа гэхэд хэн нь ялсныг Арбитрын шүүх албан ёсоор зарлана. Тэр үед 326 сая ам.долларын өрнөөс өндийх үү, дарагдах уу гэдэг нь бүрэн тодорхой болно. Шийдвэр яаж ч гарсан бид давж заалдах эрхгүй.
Э.Болор
Сэтгэгдэл ( 4 )
Naadah chin Otgongayar iin ehneriin dansand l zugeer ergeldej baidag mungu bna shdee yun surtein
мэдээж манайх лицензийг нь нохойтоод ашигласан гэдгээрээ дийлдэж таараа,цаадуул нь монголын олон улсын хуулийн талаар ”а” ч байхгуй мертлее шуналтай авилгалд автсан тушмэдуудийн эсрэг баримттай юм тавьж таараа,мэдээж бидний татварын менгеер телне ПИЗДАНУУД
холион бантан, лиценз олгосон биш гай болов
ХЭН ТӨЛӨХ БОЛЖ БАЙНАА