Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг 2013-2016 онд 5 үндсэн чиглэлээр буюу Агаар цэвэр Улаанбаатар, Амины орон сууцтай Улаанбаатар, Ажилтай, орлоготой Улаанбаатар, Аюулгүй, амгалан Улаанбаатар, Авлигагүй Улаанбаатар гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна.
Ингэхдээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийг чиглэл бүрээр хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй хамтран ажиллахаар болжээ.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Барилга, хот байгуулалтын салбартай нийслэл 2,6 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулан ажиллах гэж байна. Хот байгуулалтын чиглэлээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулах, СХД-ийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины сууцны “Шинэ хороолол” төслийг хамтран хэрэгжүүлэх, инженерийн дэд бүтцийн ажлыг дуусгах, Багануур дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголын дагуу бүсчлэлийн нарийвчилсан зураг төсөл боловсруулна.
Газрын харилцааны чиглэлээр геодезийн байнгын цэг тэмдэгтийг орон нутгийн өмчид хүлээн авч бүртгэлжүүлэх, хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, шинээр суурилуулсан GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг хүлээн авах, нийслэлийн хэмжээнд байгаа бүх станцын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн хангах, орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр сууц өмчлөгчдийн оролцоотойгоор ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана.
Мөн Улаанбаатар хотод ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 180 айлын орон сууц барих ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ нийслэлийн хэмжээнд шинээр ашиглалтанд орсон барилга байгууламжуудын мэдээг БМ-19 маягтын дагуу нэгтгэн гаргаж хамтарч ажиллах юм.
Түүнчлэн барилга, барилгын материалын чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээ байгууллаа.

Сэтгэгдэл ( 2 )
xotiin daxin tuluvlult nerteigeer ard tymnii gazariig ynegyi deeremdej avax bodlogo barij baigaa xudalch gaxai daa anx barilgiin kompaniud minii ard tymnii gazrrig mash xyamdxan avch baina shyy barilgiin 1 mtr kv barag say tugrug bolox gej baixad bitgii xaymd uguurei geed xutsaad baisan odoo turiin ner barij deeremdex gej baigaa yum baixdaa .Ard irged alga daram gazartai baij boloxgyi ardchilsan niigem irsen boltoi
ene end tend bgaa hushuunuudtei temtsej zai gargaad uuriinhu hushuug bosgoh fd bgaa yum bh daa