Э.Цэрэндолгор: Мүүнд автсан улстөрчид миний амь насанд заналхийлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

МҮҮНИЙ талаар найман жил судалсан судлаач Э.Цэрэндолгор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр доорх мэдээллийг өгсөн юм.

 МҮҮН хэмээх байгууллага энх тайван, эв нэгдэл сайн үйлс гэсэн халхавчин дор манай улсад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Өнөөдөр манай улсад ихэд дэлгэрч олон зуун хүүхдэд өөрийн итгэл үнэмшлээ олгож эх орны ирээдүй рүү түрэмгийлж байна.

“МҮҮН” гэдэг нь 1994 онд Монгол улсад орж ирсэн аж. Япон улсын гэр бүлийн хоёр хүн манайд орж ирснээр МҮҮН эхэлсэн түүхтэй. Уг байгууллага нь анх эв нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор үйл ажиллагаа явуулж 18 байгууллагын сүлжээ бий болгож ажлаа эрчимжүүлсэн юм байна.  Мүүнийнхэн анхнаасаа манай улс төрчдийг урхидан өөрийн болгох зорилготой байсан уг зорилгоо амжилттай биелүүлсэн юм. Тэд өөрсдийн хөдөлгөөний залуусаа ашиглан сурталчилгааны материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан аж. МҮҮНД Гаалийн Д.Цэвээнжав, улс төрч Б.Дашзэвэг, С.Баярцогт, Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлүүдийн монголын холбооны ерөнхийлөгчид хамрагдсан байдаг. Мөн одоогийн Боловсролын Яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаяр нар МҮҮН-ийн  эхэн үеийн төлөөлөгчид гэв. 

Э.Цэрэн хэлэхдээ “Би өөрийн судалгаагаараа  МҮҮН бол шашин биш, шашны  гаж урсгал гэдгийг баталсан. Мүүнийг Орос, Киргиз, Беларусь, Латвид албан ёсоор хориглосон байгаа. Би Мүүнийн талаарх үзэл бодол өөрийн судалгаа, нийтлэлүүдээрээ цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнүүлдэг болоод удаж байна. Үүнд  дургүйцсэн, МҮҮН-д автсан томоохон улс төрчид миний амь насанд заналхийлээд байна. Мүүний хамгийн аюултай нь хүүхэд залуусын оюун ухааныг хянаж удирддаг аюултай зүйл болоод байгаа юм. Боловсролын яаманд орогносон Мүүнийнхэн өнөөдөр боловсролын системд харшилж байна. Төрийн олон албан тушаалд бас очсон байгаа. Мөн нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Үндсэн хуулинд зааснаар Монголын төр өнөөдөр иргэдээ хамгаалах ёстой. Би Мүүний гэх тодотголтой нийгэмд хорт хавдар мэт тархсан хүмүүсийг таниулснаараа мүүнд үйлчлэгч хэсэг бүлэг хүмүүс, улс төрчдийн хараанд өртөж байна. Монгол улсын төрийн тэргүүний хувьд, эв нэгдлийн билэгдлийн хувьд, Ардчилалын билэгдлийн хувьд, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь миний болон манай гэр бүлийнхний  амь нас, аюулгүй байдалд шууд холбоотой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.” гэлээ. Бидний мэдэх  Ялгуун цэцэрлэг, Энх-Орчлон дээд сургууль Чамзоне гоо сайхны салон зэрэг олон газар МҮҮН-ий нөлөөгөөр  хөгжиж байгаа гэв. Энэ талаар үргэлжлүүлэн цувралаар хүргэх болно.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulzii(49.0.134.17) 2025 оны 03 сарын 13

Ene neg sonin nuher uuriigee yu gej bodson ym bol hudlaa sensatsi degdeegeed .havar bolj humuusiin uvchin sedreed baigaa ym baihdaa

1  |  0
Көк тэнгэр(112.72.13.216) 2025 оны 03 сарын 13

Бид энэ олон шашин, энэ олон ТВ үүд, энэ олон цагаан хятад[ солонгос] ын сериал, энэ олон улс төрч нэрт худалчуудад хууртаж ойд төөрсөн сармагчин лугаа манарч байна даа .Энэнд нэг цэг тавих хэрэгтэй.Аливаа зүйлд хязгаар байх ёстой.

1  |  0
Zochin(202.72.245.70) 2025 оны 03 сарын 13

Taniig demjij yavdag shuu

1  |  0
умыбөмы(103.9.91.146) 2025 оны 03 сарын 13

Эргүү дагзийг тоох уу

1  |  0
vnen(103.26.194.2) 2025 оны 03 сарын 13

bi mednee.goe nertei tsuglaan bolno. ochij bolohgvi shvv. hvnii amidraliig ballana.bitgii och.mash muu shvv. goe nertei tsuglaan ch vnendee tiim bish

1  |  0
Судлаач Ганхуяг(202.5.202.130) 2025 оны 03 сарын 13

Мэдээлэл нь бүгд хуучин байна шүү. ХАРП, КАРП гээд дотоод гишүүнчлэлийн байгууллагууд нь зургаан жилийн өмнөөс хаагдсан. Цагтаа 5000 гаруй гишүүнтэй, 30 гаруй ТББ-тай байлаа. Одоо 500 ч хүрэхгүй гишүүнтэй ч үйл ажиллагаанд 100 хүрэхгүй нь оролцдог. Тонгилмодо, Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, КАРП, ХАРП, ОУБС, ЕДЭТХ, Гэр бүлийн холбоо гээд 30 гаруй байгууллагаас 20 гаран нь дампуурсан. Одоо залгамжлагч, оюуныэрэл тэргүүтэй хэдхэн ТББ үлдсэн ба санхүүжилтгүйгэ эс салбарууд нь хаагдаж, үйл ажиллагаа нь улам хумигдсан.Цагта

1  |  0
Зочин (112.72.11.108) 2025 оны 03 сарын 13

Хэдийгээр үндсэн хуульд иргэн ямар шашин шүтэх нь нээлттэй ч хэтэрхий гаднын шашныг манай орон шиг чөлөөтэй нэвтрүүлэх ньбуруу. Монголчууд угаасаа харийн шашинд аядуу хандаж ирсэн түүхтэй энэ байдлыг нь ашиглаж харийнхан залуу үеийг маань тархийг угааж байна.Үүнд төр хязгаарлалт тавих хэрэгтэй хэтэрхий сул тавьж байна.улс орныг харийнхан хар ламуудаараа дамжуулан эзэлдэг биздээ оюун санааг нь эзлэх дайн одоо ид явагдаж байна.50 жилийн дараа шишин хоорондын дайн монголд өрнөх нь ойлгомжтой болж байна даа Мүүн шашинд элсээд дуртай хятадуудтай гэрэлцэгээ

1  |  0
хөөрхий(103.26.194.23) 2025 оны 03 сарын 13

Өөрийгөө ардын баатар гээд бодчихсон төөрөлдсөн нэгэн эмэгтэй. Юм юмруу л үсчиж явах юм. Энийг тоож заналхийлэх хүн байхгүй шүү дээ. Од болох гээд л байдаг аргаа хэрэглэх юм даа. Жаахан нэр нүүртэй баймаарсан

1  |  0
zaza(112.72.13.112) 2025 оны 03 сарын 13

za za tegeed ene mooniig sain muulj bgaad mungu awah gesen bas 1 emegtei l baih shig bna kkkkkkkk mungu ugsuur bgaad 2 jild 1 udaa muulaad mungu awaad tag tegeed 2 jiliin daraa dahiad muulah baih daa kkkkkk

1  |  0
worst thing(103.26.194.21) 2025 оны 03 сарын 13

Ene emegtei sudalgaa hiij temtsej uzel bodloo ilerhiilj baigaa ni zuv. Daanch Mongolchuud uurdiinh ni tuluu duugarch temtssen hunee esreg taltai ni niilj baigaad darj baij sanaa ni amardag ter Mooniinhenees dor gaj ulsuud sh dee.

1  |  0
itgel(118.43.185.99) 2025 оны 03 сарын 13

sushig bishrelees bolj mongold sorgoldoon garj bolohgui baij bolomgui zuil ugaasaa buh shashin uursdiiguu xamgiin unen geed munhruuldag eor ni yug ch shutsen bai gunzgiirch balairtlaa itgeh yum bol yuugch xiij medne nad shig l bai tsagaan saraar buddaadaa itgene nom unshuulna maani tarinaaar barahgui bval bood ochood uzuulj argaluulna ehneree dagaadxaaya esusd yavna xristmas valintene temdeglechine kazak nztaigaa xaaya laliin shashinii tuhai sonsono minii itgeliig goridson yasan olon munhruulagchid namaig hureeldeg geech bi gedeg hun chin burhan bolgond bie unelseer bgaad yaanxaaan bolj bx shiv dee suuldee eej aaviigaa shutej uul us tengeree deedleed yavj bnadoo

1  |  0
Монгол хүн(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

Монголоороо байхад юу дутаад байгаа үхсэн үхрүүд вэ та нар.Энэ шашнаас болоод эхнэр, нөхөр, үр хүүхдүүд хүртэл хоорондоо нэг гэрт багтахгүй болж байгаа жишээ олон байна.Би монгол хүн болж төрсөндөө бахархадаг байсан одоо өөрийгөө ч үзэн ядахад хүрч байна . Энэ олон төрлийн гэмт хэргүүд, Улс төр, эдийн засгийн,ёс зүйн,шашин,нам гээд юу вэ? . Энэ 3 сая хүрэхгүй иргэнд баймгүй, ахадсан ... бид ер нь монголчууд мөнүү ?...

1  |  0
Ээээ Бурхан минь(202.131.230.210) 2025 оны 03 сарын 13

Энэ нэг тархи нь эргэсэн амьтан одоо бүүр од болох аргаа олж ядахын. Урдах ажлаа хий...

1  |  0
ГАЖ биш шашин байхгүй(202.5.202.130) 2025 оны 03 сарын 13

Шашин болгон л биенээ гаж урсгал гэдийшд. Лав л монголын бүх христүүд бие биенээ гаж урсгал гэдэг. Үнэхээр Монголд сөргөөр нөлөөлсөнг нь баримтаар гаргаж чаддаг бол хөөх хэрэгтэй. Зүгээр сэтгэлийн хөөрлөөр гаж гаж гээд гадуурхаад юу ч бүтэхгүй

1  |  0
иргэн(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

зөв бичээч сэтгүүлчээ ямар соёлгүй юм бэ

1  |  0
ZOCHIN(103.26.194.25) 2025 оны 03 сарын 13

pooh ami nasand ni yuagaad zanalhiilj baigaa yum bol. sonin yumaa bidnii songoson humuus chin yu l bolood baina daa.

1  |  0
Zochin(103.26.194.13) 2025 оны 03 сарын 13

idsen eruu khuvkhairch iduulsen but nogoordog gej . . .

1  |  0
zochin(134.208.59.81) 2025 оны 03 сарын 13

aan medehgui ooroo evgui l tsaraitai hun bna. humuusiig uzel bodol shashin sutlegeer ni yalgavarlah gaduurhah hereggui biz de. harin ene uzel huuliin hureend l bh yostoi gej boddog.

1  |  0
Үнэн ҮНэн(124.158.109.140) 2025 оны 03 сарын 13

Тийм шүү. Тэр энхорчлон гээд сургууль энэ тэрийн хаах хэрэгтэй.ер нь энд тэнд энх тайвны эв нэгдлийн холбоо. залуучуудын энх тайвны холбоо энэ тэр гээд өөр нэртэй байдаг юм билээ. анх очоод семинар лекцэнд нь сууж байхад их гое юм ярина. соёл боловсрол гээд л .тэгээд гишүүн нь бол энэ тэр гээд.... болчихсон хойно нь нөгөө МҮҮН гэдэг хүндээ мөргө сөгд энэ тэр гэнэ дээ. Би мэдэхгүй 120 тэнд нэг залуучуудын энх тайвны холыоо ч гэл үү нэг тийм газар очиж байсан юм. Харин аз болж энэ МҮҮН буруу урсалын талаар мэдлэгтэй байсандаа л нэг л эвгүй юм яриад байгааг нь мэдэж аваад дахиж тйишээ зүглээгүй гэдэг. хэхэ. бас гадуур бал оймс энэ тэр зараад л төлбөрөө хийх гэсийн, ядуу хүнд туслах гэсийн гээд гүйгээд байдаг залуучууд чинь тэр шашны хүмүүс гэж сонссон шүү. Тэр МҮҮНдээ мөнгөө авааяиж өгдөг гэнэ лээ.

1  |  0
zochin(182.160.53.69) 2025 оны 03 сарын 13

Tseren Enebish gej facebook account bgaa shuu

1  |  0
zochin(182.160.53.69) 2025 оны 03 сарын 13

ta nar Tseren Enbish gej tuunii facebookees ene Moonii gaj noloonii talaar iluu delgerengui medeelel avna, orood uzeerei

1  |  0
zochin(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

ta buhen yagaad neg talaas ni haraad bgaa ym ve ymar buruu gaj zuiliig manai niigemd bii bolgoson gj bodit barimt bnuuhumuus oorsdin songoltoor ene baiguulagat yvdag bh l bodoj bn

1  |  0
g(202.170.68.131) 2025 оны 03 сарын 13

Erenhiilegch uundymarhamaatai ym be

1  |  0
зочин(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

Хүмүүс сайхан ойлглохгүй байгаа учраас МҮҮН-ны тухай тодорхой сайн ойлголт өгөх хэрэгтэй байна.Хор уршиг нь яаж гарч ирэх гэдгийг тайлбарлах

1  |  0
үнэн(27.123.214.119) 2025 оны 03 сарын 13

Тэр 2 япон гэхдээ муу хүмүүс биш . Харин энэ шашин шиг зүйлийг үндэлэсэн хүн нь солонгос эмгэн өвгөн 2 бөгөөд өвгөн нь 2 жилийн өөд болсон . Хамгийн аймар нь энэ энх тайваны холбоонд нэгдсэн бүсгүйчүүд дандаа гадаад хүнтэй суудаг үүнд солонгос япон нигэр гэхмэт азийн зарим улс мөн зарим хөгжил буурай орнууд багтана. Энэ холбоо бас америкт бас байгаа.

1  |  0
Top