Канадын “Хан ресурс” компанийн зүгээс Монгол, Орос хоёр нийлж байгаад өөрсдийг нь шахаад гаргачихсан, Дорнод Ураны ордын лицензийг хууль зөрчин булаасан гэх үндэслэлээр үүсгэсэн заргыг Олон Улсын Арбитрын шүүх шийдвэрлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Эхлээд манайхаас 200 сая ам.доллар нэхэмжилсэн бол улмаар 326 сая ам.доллар болж нэмэгдсэн заргад Монголын Засгийн газар ялагдах уу, ялаад гараад ирэх үү гэдэг нь анхаарал татсан асуудлуудын нэг болоод байгаа. Арбитрын шүүх талуудаас эхний тайлбарыг энэ сарын 5-ны өдөр сонссон бол дараагийн тайлбарыг дөрөвдүгээр сарын 11-нд сонсох юм. Тэгээд шийдвэрээ гаргана.
Шүүх хуралд оролцсон ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хэлэхдээ манай талд ялалт ирэх үндэслэлүүд бий гэсэн. Гэвч “Хан ресурс”-ын зүгээс Монголын Засгийн газрыг ялах олон үндэслэл бий гэдгийг мэдэгдэхийн сацуу нэхэмжилж байгаа мөнгөний хэмжээгээ нэмэгдүүлсэн талаар ч дуугарч байна.
Сэтгэгдэл ( 3 )
gazar nutgaa gej temtssen nohduudiig shorond awaachaad hiichih yum .udahgui ard tumen ajlaa hayj boslogo gargah bhdaa hoorhiii
gadniihnaar haiguul hiilgeh .letsenz ogoh n buruu shdee .adag suuld n orond orood .Ter awilgal awsan humuusiiig n tsaazlaad ogooch .tertee terguu hunii erh ardchlal hog deer garsan shuu.
өмхий канадуудад ашиглалтын,хайг