Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогыг энэ онд хэрхэн төлөвлөөд байгааг хүргэе.
Зэсийн баяжмал: Энэ онд зэсийн баяжмалын хувьд 1.225 мян.тн үйлдвэрлэж, 391.3 тэрбум төгрөгийн орлогыг Улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Экспортын хувьд 2.058 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.225 мян.тн экспортлохоор төлөвлөж байна.
Молибдений баяжмал: Нийт 2.904 тн үйлдвэрлэж, 13.66 тэрбум төгрөгийн орлогийг бүрдүүлэж, 13.66 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.9 мян.тн молибдений баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна.
Нүүрс: Нүүрсний хувьд, нийтдээ 34.1 сая.тн үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 589.5 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, 2.732 сая ам.доллар үнийн дүн бүхий 31.4 сая.тн экспортлох төлөвлөгөөтэй байна.
Алт: 2014 онд нийт 31.6 тн. алт үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 180 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 1.290 сая ам.доллар бүхий 26.3 тн. алт экспортлох төлөвлөгөөтэй байна.
Жонш: Жоншны хувьд, 2014 онд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 315 мян.тн жонш үйлдвэрлэж, үүнээс 18.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 84 сая ам.доллар үнийн дүн бүхий 315.1 мян.тн жонш экспортлохоор төлөвлөж байна.
Төмөр: 2014 онд нийт 7.8 сая.тн төмөр үйлдвэрлэж, 146.2 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэж, 844.1 сая ам.доллар үнийн дүн бүхий 7.8 сая.тн төмөр экспортлохоор төлөвлөж байна.
Цайр: Цайрын хувьд, 2014 онд нийт 88.0 мян.тн цайр үйлдвэрлэж, 31.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэж, 87.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 88.0 мян.тн цайр экспортлох төлөвлөгөөтэй байна.
Газрын тос:Газрын тосны хувьд энэ онд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 5.849 мян.баррель газрын тос үйлдвэрлэж, 221.2 тэрбум төгрөг татварын орлого Улсын төсөвт төвлөрч, 221.2 сая ам.доллар үнийн дүн бүхий 5.849 мян.баррель газрын тос экспортлохоор төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Төлөвлөгөө нь биелж байвал маш чухал л юм байна Үнэн бол
Ene bol statistic too.Ard olon neg ih goridood bayrlaad baih hereggui.Bidend hurteh ch ugui.Manai avarguud l zohitsuulna biz.
moroodhiimdaa hoorhii .uhahaa boliod uildwerleechee