Су. Батболд Н.Алтанхуягт асуулга хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

УИХ-ын гишүүн Су.Батболд Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, уг хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьжээ. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилт, тусгай сангийн орлого, зарлага, түүний зарцуулалт, тусгай сангийн төрөл, ангиллыг цаашид боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэхийг хүссэн юм байна. Мөн Төсвийн тухай хуулийн 59.1-т заасан орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлтийн байдал, Төсвийн хуулийн 60.3.1-60.3.6, 63.1-63.4 дэх хэсгийн хэрэгжилт, үр дүнг аймаг, тус бүрээр гаргаж ирүүлэх шаардлагатай гэдгийг уг асуулгад сануулжээ.

Дашрамд дурдахад, Засгийн газрын тусгай сангийн хуулийг 2006 оноос эхлэн мөрдөж байна. Түүнчлэн орон нутагт санхүүгийн эрх мэдэл олгох, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөв, түүний зарцуулалт, хяналтад иргэд, олон нийтийн оролцоог бий болгох, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор УИХ 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай, 2011 онд Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top