МАН-ын бүлгийн саналаар өөрчлөлт оруулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

НИТХ-ын 15 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар  НИТХ дахь МАН-ын  бүлгээс тус намаас Тэргүүлэгчээр сонгогдсон С.Амарсайхан, Г.Төмөрбаатар, Р. Дагва нарыг  чөлөөлөн  Д.Авирмэд, Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нарыг оруулах тухай санал орууллаа.Энэхүү саналыг НИТХ-ын хурлын төлөөлөгчид дэмжин НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Ингэснээр НИТХ-ын Тэргүүлэгчээр С.Ононбаяр, Д.Хүрэлбаатар, Д.Батчимэг, Д.Байдраг, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Б.Отгонбаяр, Д.Авирмэд, Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нар ажиллах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top