Японд газар хөдлөлт болоход хамгийн түрүүнд иргэдээ сандаргаж, өч төчнөөн төгрөгөөр шатаалгасан улс бол манайх. өөрсдөө ч бараг тоохгүй байхад нь монголчууд энд бужигналдаж ах дүү амраг садан руугаа утас цохиж, гадаад харилцааны яам нь хүртэл мэдэгдэл гаргаж бужигнуулж байсан удаатай.
Түүнчлэн Украйнд болоод байгаа асуудлаас бол аав ээжүүд амар тайван унтаж чадахаа больсон гэнэ лээ. Тэгвэл алга болчихоод байгаа “Бойнг” онгоц манай иргэдийн сэтгэлзүйд мөн л сөргөөр нөлөөлж о.магнай дарга руу утас цохиод амар заяаг нь үзүүлэхээ больжээ. Тиймээс алга болсон онгоцноос болж бухимдаад байгаа иргэдийнхээ сэтгэлзүйг тайвшруулахаар О.Магнай ИНЕГ-т албан тоот хүргүүлжээ.
Тус албан тоотод "Малайзын нийслэл Куала Лумпур хотоос БНХАУ-ын нийслэл Бээжин хотын чиглэлд нислэг үйлдэж байсан "Malaysian airlines"-ын МН370 агаарын тээврийн хөлөг сураггүй алга болоод байгаа. Энэ нь хэрэглэгчийн сэтгэл зүйд нөлөөлж, агаарын хөлгөөр аюулгүй зорчих итгэл алдрах нөхцөл байдал үүсгээд байна.
Иймээс монгол улсын иргэний агаарын тээвэрт ашиглагдаж байгаа болон манай улс руу нислэг үйлддэг гадаадын дөрвөн компанийн хөлөг онгоцны тоо, төрөл, хүчин чадал, насжилт, нислэгт тэнцэх үзүүлэлтүүдийн биелэлт, ээлжит үзлэг шалгалтад хамрагдсан, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа байдал, болон шаардлагатай бусад дэлгэрэнгүй мэдээллийг 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн дотор манайд ирүүлнэ үү" гэжээ. Ийнхүү ШӨХТГ-ын дарга О.Магнай дарга албан тоотоороо дамжуулан хэрэглэгч, зорчигчдын аюулгүй байдалд анхаарлаа хандууллаа.

Сэтгэгдэл ( 7 )
Zuvuu zuv shalgaad, shaardlaga hanguulah ni tun zuv. Ter hunii hiij yostoi ajliin neg gedeg ni. Harin sain hiine shu chi!
zorchigchdiin auylgui baidliig hangakhiin tuld aviacompaniud-iin ongotsnii uzuulelt, uildverlesen on,ashiglasan hugatsaa zereg uzuulelt-iig mergejliin baiguullagaar damjuulj shalgaj shaardlaga tavikh ni zuitei sh dee ! Daraa ni osol endegdel garsan khoino shalgaaguiuzeegui gekh meteer olon uym yarij medemhiirtsgeen mongol mergen jaraahain durd toglokhguin toldyalanguya MIAT-iig chumgiig ni gartal shalgakh heregtei ! Yu ch garj magadgui aimshgiin aviacompania !
ene Magnai odoo boliochee, arai denduu showdaj bgaa yum bishuu, yamar zorilgotoi bgaad bgaan be, ireeduid hudlaa showdaj bgaad uls*****oroh geed bgaa yum bish biz dee

Shoudahaa bolivol yamar ve?! Magnai tooj MIAT-iin asuudlaar hen yarih ve!alzuuraagui l bol. Bitgii ingej hiirhee Magnai ta shar hadand uzuulvel iluudehgui yum shig baina.
Shoudahaa bolivol yamar ve?! Magnai tooj MIAT-iin asuudlaar hen yarih ve!alzuuraagui l bol. Bitgii ingej hiirhee Magnai ta shar hadand uzuulvel iluudehgui yum shig baina.