Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийн талаарх уулзалт, ярилцлага болно. Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУБХ-ны Ажлын алба, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцох аж. Дээрх сэдвийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийн тухай, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендэр, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлэх, тайлбарлах нь зөв бэ?” сэдвээр тус тус мэдээлэл хийх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
би гэр бүлийн хүчирхийлэл гээд байгаа зүйлийг нэг их ойшоодоггүй ер нь гэр бүлийн хүчирхийлэл гээд байгаа тэр зүйлийг өдөөгч нь эмэгтэйчүүд өөрсдөө байдаг шүү дээ аливааг эмэгтэй хүн аятайхан зөвөөр ярьж хэлээд амьралаа аваад явчихдагэмэгтэй ч олон байнатэгэж чадахгүй хэрүүл зодоон болгох хэдэн арванжилийн өмнөх өнгөрсөн баларсан зүйлийг босгож эр нөхрөө дарамтлах гэж оролдож байгаад зодуулдаг түүнийгээ хүчэрхийлэл гэж нэрлэх ч байнаер нь хүчирхийлэлээс л хүчэрхийлэлтөрн ө шүү дэээрчүүд бид нар адилхан хүн юм болохоор хорхой биедээ хүрэхээр атирдагийн адил байна биз дээ