Оюутолгойн ажил гацсан нь Засгийн газартай холбоогүй гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Өчигдөр “Ерөнхий сайдын 30 минут”  уулзалт боллоо. Энэ үеэр үнэ тогтворжуулах хөтөлбөр цаашид хэр хугацаанд үргэлжлэх вэ гэсэн асуултад Ерөнхий сайд “Нефть импортлогч компаниудтай байгуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжилнэ. 10-20 төгрөгийн хэлбэлзэл гарч болно. Харин шатахууны хомсдол үүсэхгүй. Хэрэв хомсдол үүсч байгаа бол зохиомол хомсдол юм. Шатахуун түгээх газарт шатахуун олгохгүй, хомсдол үүсгэж буй баримттай мэдээллийг мэргэжлийн байгууллагад өгөхийг сануулав.

Оюутолгойн далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудалд “Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хэдхэн хоногийн өмнө болсон. Рио-Тинто хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй. Гүний уурхайн хөрөнгө оруулалтаас бусад ажил хэвийн үргэлжилж байгаа. Оюутолгойн нэмэлт санхүүжилтын асуудал Засгийн газраас ямар ч хамааралгүй. Дэлхийн зах зээл эдийн засгийн байдал муудаж байгаа учраас Рио-Тинто хөрөнгө оруулалт хийх нь зөв эсэхдээ эргэлзэж байгаа” гэсэн тайлбарыг тэрээр өглөө.

Импортыг орлох, экспортыг дэмжих төсөл шалгаруулалтад 888 төсөл үлдсэн. Эдгээрийг арилжааны банкуудад санал болгосон, судалгаа хамт хийгдэж байна. Эцсийн шийдвэр арилжааны банкинд гарна гэж Ерөнхий сайд хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top