Архины хуулийн төслөөр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг энэ сарын 17-нд Сонгинохайрхан  /СХД/ дүүргийн Иргэний танхимд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийнэ. Тэрээр өөрийн тойрог болох СХД-ийн  буюу өөрийн тойрогтоо УИХ-ын чуулганы завсарлагаанаар ажиллаж байгаа юм. Мөн Л.Эрдэнэчимэг гишүүн ирэх хаврын чуулганы хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна.
 
Сүүлийн үед архидан согтуурах, архины худалдаа, архи хэтрүүлэн хэрэглэх гээд нийгэмд олон сөрөг дагавар үзүүлж байгаа учраас ийнхүү энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Хуулийн төслийн талаар СХД-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрийн эзэдтэй уулзаж саналаа солилцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top