Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ахлах юм. Орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг төрийн бус байгууллагуудтай зохих хууль, журмын дагуу гэрээ байгуулан ажиллах бөгөөд "Амьдрах ухаан" сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, "Эгэл мөр" төрийн бус байгууллага, "Эрчүүд, гэр бүл" төрийн бус байгууллага, "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагууд хамтран ажиллах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пагва(112.72.13.111) 2025 оны 03 сарын 13

Тэнэмэл иргэд бол Ардчиллын ганц брэнд бүтээгдэхүүн шүү дээ. АН өөрсдийнхөө нэрийг гаргаж байгаа ганц брэнд бүтээгдэхүүндээ анхаарал хандуулах нь зөв өө, зөв.

1  |  0
Top