Эмэгтэй гишүүд эрчүүдийн эрүүл мэндээр хэлэлцүүлэг зохионо

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 18

УИХ  дахь эмэгтэй гишүүдээс “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд болно. "Эрчүүдийн эрүүл мэнд" хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчүүдэд тулгамдаж байгаа асуудал, тэдний эрүүл мэндийг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх вэ зэрэг сэдвээр ярилцлага өрнүүлэх бөгөөд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Цагдаагийн ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын эрэгтэйчүүдийн холбооныхон оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top