Д.Энхтайван: Н.Удвал сайд аа хоолны газруудаар дүүрэн хор зарж байна,шалгалт явуул

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 18

УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар өнөөдөр Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордоны иргэний танимд боллоо. хэлэлцүүлэгт  УИХ-ын эмэгтэй гишүүд,  Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Цагдаагийн ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын эрэгтэйчүүдийн холбооныхон оролцожлоо. Энэ үеэр “Чингис хааны менежмэнтийн холбоон”-ы тэргүүн Данзанбалжирын Энхтайван хатуухан хэдэн үгийг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.  


“Урлагийг зөв замаар хөгжүүлэх хэрэгтэй байна. Миний зохиосон “Халуун сэтгэл энэхэн биеэ бусдад зориулах би монгол эр хүн гэдэг дуу байна” Энэ дууг бүтээсэн уран бүтээлчдийн цаад санаа нь нийгмээ эрүүл болгоё гэдэг санаа байгаа юм. Энэ дууныхаа санааг бүхлэр нь илэрхийлж хэлж чадахгүй байна. Нийгмийн манлайлалд эр хүн байдаг. Эрчүүд эх орон,эмэгтэйчүүдээ хайрлан хамгаалах үүрэгтэй.

Гэтэл одоо эх орноо хамгаалах, хамгаалагч нар авлигад эдэгдчихсэн. Мөнгөтэй л бол дураараа авирладаг систем бий болчихсон. Гэтэл өндөр хөгжилтэй оронд юм бүхэн даяарчлагдсан. Авлига хээл хахуултай энэ бузар нийгэмд эрчүүд гандаж, гундаж архи ууж, сэтгэл санаагаар хямарч байна. Тиймээс баяр ёслолыг хүртэл өөрчлөх хэрэгтэй. Эрүүл сайхан амьдаръя. 100 наслъя. Бүсгүйчүүд гоо сайхан байцгаа. Эрчүүд сайхан бол. Эрүүл сайхан биетэй байж ухаан эрүүл гэдэг чиглэлд явмаар байна. УИХ-ын гишүүн Бурмаа гараад явчихлаа. Хичнээн хөөрхөн сайхан хүүхэн билээ. Ийм бүдүүн байж болохгүй, турах хэрэгтэй ш дээ. Илүү өөхтэй ийм хүмүүсээ өрөвдье. Л.Эрдэнэчимэг чи ч гэсэн эм зардаг хүн сонс. Ийм хүмүүс чинь нэг талаараа хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүс байдаг юм.

Энэ өвчнөөс бусдыгаа аврахын тулд нийгмээ өөрчлөх хэрэгтэй байна. Эрт дээр үеэс монголчууд өвлийн улиралд өөх мах иддэг байсан. Эрчүүд морин дээл дээр хийсч өөх тосоо шатаадаг байлаа. Одоо машин унадаг болчихсон болохоор идсэн өөх тосоо шатааж чадахгүй байна. Нийслэлд байгаа хүнс бүгдээрээ хор. Н.Удвал сайдаа бүх нийтийн хоолны газруудаар шалгалт явуул. Хоолны газруудаар дүүрэн хор зарж байна. Ногоо, цагаа, мах зэрэг эрүүл хүнсийг төрөл төрлөөр нь идэх хэрэгтэй. Тэгэж байж эрчүүдийн боов босно. Чалх сайтай эрүүл байна. Аливаа зүйлээс үр дүн гарах ёстой шүү. Энэ хэлэлцүүлгээс чинь үр дүн гараасай.Монголчууд эрүүл болох бүлтугай. Хүнс нь хортой байхаар иргэд нь өвчтэй байдаг юм.  Эрүүл мэндийн салбараа хөгжүүлээрэй”гэлээ.

Н.Ганаа  

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Равсал(103.26.194.3) 2025 оны 03 сарын 13

Санасан бодсоноо ингэж хэлэхийг чинь сонсоод дотор уужирлаа тэр банк манк яахав. Тэр эмэгтэй гишvvдэд гое хэлсэн шvv. Vнэн саак байсан шvv чи

1  |  0
Равсал(103.26.194.3) 2025 оны 03 сарын 13

Загатнасан газар маажсан бна их гое

1  |  0
Партизан(202.179.26.113) 2025 оны 03 сарын 13

Энхтайван анд минээвЭнэ оронд цэвэр юм гэж алга болжээ.Ходоодоо бид аль хэдийн солонгос турк урд хөршдөө алдчихсан.Өнөөд

1  |  0
Партизан(202.179.26.113) 2025 оны 03 сарын 13

Энхтайван анд минээвЭнэ оронд цэвэр юм гэж алга болжээ.Ходоодоо бид аль хэдийн солонгос турк урд хөршдөө алдчихсан.Өнөөд

1  |  0
уулс(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

зөв зөв эрүүл хоол эрүүл хүнсийг хойчүедээ зөв хэвшүүлэх хэрэгтэй бна. Боовон толгойтуудад хэлэхэд боов босох цагтаа босож л таарна тэрэнд санаа зовоод яахавдээ

1  |  0
санаа тавигч(85.218.60.11) 2025 оны 03 сарын 13

Хоолний газаруудад шалгалт хийх хүмүүс тусдаа байдаг. Тэд нар хариуцлага маш муу бгаа.Монгол хоолний газарууд хямд,чанартай хоолоор үйлчлэж хятад, солонгосуудийг шахах хэрэгтэй байна.Швейцар улсад хятад хоолний газаруудад гэнэтийн шалгалтыг байнга хийж,хаадаг .Хяналт их өндөр хөгжсөн,хяналти

1  |  0
санаа тавигч(85.218.60.11) 2025 оны 03 сарын 13

Хоолний газаруудад шалгалт хийх хүмүүс тусдаа байдаг. Тэд нар хариуцлага маш муу бгаа.Монгол хоолний газарууд хямд,чанартай хоолоор үйлчлэж хятад, солонгосуудийг шахах хэрэгтэй байна.Швейцар улсад хятад хоолний газаруудад гэнэтийн шалгалтыг байнга хийж,хаадаг .Хяналт их өндөр хөгжсөн,хяналти

1  |  0
?(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий өөрийх нь боов босохгүй, эрүүл хоод идэхгүй байгаа болохоор их л нервтэж л дээ.

1  |  0
Eruul hoolton(124.158.91.236) 2025 оны 03 сарын 13

Eruul hool idvel bool sain bosdog ni unen. Nadiinh shig

1  |  0
Top