Өнөөдөр Засгийн газрын "11 11" төвд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан ажиллаа. Иргэд өнөөдөр түүнээс тэтгэврийн даатгалын шинэ хууль, тэтвэрийн нөхцөлийн талаар олон асуулт асуусан байна. Энэ үеэр иргэд 11 11 төвтэй утсаар болон интернэтээр холбогдсон юм. Тэрээр иргэдийн асуултанд ийн хариуллаа.
-Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх тухайд?
-Нийгмийн даатгалын санд 80 орчим тэрбум төгрөгөөр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр бүрдүүлсэн. Одоогоор нийт тэтгэвэр авдаг иргэдийн гуравны хоёрынх нь тэтгэвэр 15 хувиар нэмэгдсэн байгаа. Мөн ажилласан жилээ нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу 16,5 хувийн нэмэгдэл хийсэн. Ингээд нийт 80 мянга орчим иргэдийн тэтгэвэр, тэтгэмж 15 хувиар нэмэгдсэн. Энэ нь бодит судалгааны үндэстэйгээр нэмэгдсэн.
-Эрүүл мэндийн даатгал төлсөнийхөө үр шимийг яаж хүртэх вэ?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх журмыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэдэг. Тиймээс тодорхой шаардлага хангасан хувийн эмнэлгүүдээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлээрээ үйлчлүүлэх боломжтой байдаг.
-Хамтын тэтгэвэр авах асуудал юу болсон бэ?
УИХ -д Хамтын тэтгэврийн даатгалын тухай хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна. Нэгэнт хууль батлагдаагүй. Хэрэгжүүлэх бололцоо гараагүй байгаа учраас ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй. Хамтын тэтгэврийн хууль батлагдаагүй байгаа. Хуулийн төсөл боловсруулах явцад НДЕГ-аас санал авсан. Мэдээж, энэ хууль батлагдаад, хэрэгжиж эхэлбэл НД-ийн санд ачаалал үүсгэнэ. Хууль батлагдаагүй учраас тодорхой хариулт өгөх боломжгүй байна.
-БНСУ-д ажиллаж, шимтгэл төлсөн иргэдэд нөхөн олговор олгож байгаа. Энэ мөнгийг хэд хоногийн дотор шийдвэрлэж өгдөг вэ?
-2006 оноос БНСУ-тай Монголын засгийн газар хамтын ажиллагааны хүрээнд Өмнөд Солонгост нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан иргэдийн даатгалыг нөхөн олгож эхэлсэн. Хамгийн сүүлийн тоогоор 20 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгоод байгаа. Энэ нөхөн олговорыг олгохын тулд Солонгос улсаас мэдээлэл авах, лавлагаа авах зэрэг ажлыг хийдэг учраас цаг хугацааны хувьд хүлээгдэж байгаа зүйл бий. Хэрэв тухайн иргэний шимтгэл төлсөн нь асуудалгүй бол долоо хоногийн дотор шийдэгдэх бүрэн боломжтой" гэлээ.
- Эрүүл мэндийн даатгалаа төлснийхөө хирээр эргүүлэн ашиглах, эмнэлэгт үзүүлж чаддаг болох боломж бий юу?
Монгол Улсын нийт хүн амын 98 орчим хувь нь Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан ч үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн гомдол их байдаг. Тиймээс шинэ хуулиар иргэдийн энэ гомдлыг шийдвэрлэх асуудлыг тусгаж, шийвэрлэх байх гэж бид бодож байна.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 4 )
shinjilgee hiilgehed daatgal uilchilku bol ymar hereg bhawdee
Bas l yum meddeggyi amitan baina doo, iimerhyy darga nartai yaj bodlogo yavah ve
эмэгтэйчүүд, хүүхэд, дотор ... гэсэн олон янзын нэр хаягтай эмнэлэгт ганцхан эмч ажиллаж байна. ТЭГЭХЭЭР ЭНЭ ЭМНЭЛЭГ МӨН ҮҮ,ЭМНЭЛЭГ ГЭДЭГ НЭРНИЙ УЧРЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ АНХААРЧ ТАРИА ХИЙХ МЭРГЭЖИЛИЙН СУВИЛАГЧГҮЙ ЭНЭ ЭМНЭЛЭГ ГЭСЭН ГАНЦ ХҮНТЭЙ БАЙГУУЛЛАГАА ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН , ЯДАЖ ҮНЭ ТӨЛБӨР НЬ ХИЧНЭЭН ӨНДӨР ГЭЖ БОДНО, ШАЛГАЖ ХЯНАДАГ БАЙГУУЛЛАГ БАЙНА УУ, ЭНЭ ГАНЦ ХҮНТЭЙ ЭМНЭЛЭГ ТАТВАР ТӨЛДӨГ БОЛОВ УУ ТАВАРЫН АЛБАНЫ НӨХДҮҮДЭЭ
хувийн эмнэлэгүүд улаан цайм луйвар хийж байнахэвтэж эмчлүүлэхэджишэ э нь;Баянгол хүүхдийн эмнэлэг гэхэд л 70 мянган төгрөг бас дээрээс нь эм тарианы мөнгө авна бас тэгээд даатгалааснь мөнгө хувилж авна арай дэндүү биш үү???