“Ерөнхий сайд-30 минут” ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад ингэж хариуллаа.
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж өнгөрсөн жил 240 орчим тэрбум төгрөгийг аймгуудад өглөө. Ингэхдээ иргэдийн хэрэгцээ шаардлагад тохирсон зүйлийг иргэдээрээ хэлэлцүүлээд мөнгөө зарцуул гэж хэлсэн. Гэтэл дарга нар машин аваад уначихсан тохиолдол бий. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Шалгаад буруу, зөв нь тогтоогдвол хариуцлага тооцно.
-Энэ мэтчилэн улсын төсвийн мөнгийг үрэн, таран хийх тохиолдыг хэр илрүүлж байна?
-Өдөр болгон илрүүлж байна. Одоо 243 объектыг царцаасан байгаа. Энэ нь 700 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй байсан. Тийм учраас аудитын газрын дүгнэлт хийсэн. Тухайлбал, Улсын комисст хүлээлгээд өгчихсөн 9 барилга дээр нэмээд 1,7 тэрбум төгрөг тавьсан үйлдэл ч байна.
-Говьсүмбэр аймгийн хууль бус томилгооны талаар таныг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна?
-Шүүх, цэцэд өгдөг үйлдэл чинь өдөр бүхэн болж байх шиг байна. Намайг жил 7 сар ажиллахад хэдэн ч удаа шүүх, цэцэд өгөв. Говьсүмбэрийн асуудлыг би мэдэхгүй. Надад тийм юм ирээгүй. Манай улсад хичнээн их завхарсан юм болж байгааг ганц жишээгээр хэлье. 2013 оны 11 дүгээр сарын 25-нд аймгийн ИТХ нь хуралдаад “бид Засаг даргаа огцруулчихлаа. Одоо энэ нөхрийг батламжилж өг” гэсэн. Тэгээд би батламжлаад явуулчихсан. Гэтэл 10 хоногийн дараа надаар тоглож байгаа юм шиг аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаанаараа өмнөх тогтоолоо хүчингүй болсонд тооцсугай гээд дарга Буджав гэсэн гарын үсгээ зурчихсан байна. Тэгээд энэ бичгээ манай Хэрэг эрхлэх газарт ирүүлээгүй байгаа юм. Ингээд Сүхбаатарыг огцруулсан нь Алтанхуягийн буруу гээд надтай шүүхдээд явчихсан байгаа юм. Уг нь энэ хоёр хурлынхаа үнэн зөвийг ярих ёстой биз дээ. Гэтэл хэд хоногийн өмнө манай хуулийн хүн “нөгөө огцруулсан хүнийг буцаагаад ажилд нь тавьчихсан” гэж байна. Хэн тавьчихваа гэсэн чинь шүүх тавьсан гэнэ. Ийм завхарсан юм орон нутагт болж байна.
-Х.Баттулга сайд Украины асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Үүнд Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэг хүний үзэл бодол Засгийн газрын байр суурь биш. Бид шаардлагатай бол байр сууриа илэрхийлнэ. Шаардлагагүй бол тэгэхгүй.

Сэтгэгдэл ( 9 )
Баттулгын мэдэгдэл уже хэргээ гуйцэтгээд эхэлсэн,Ангела МеркельМонгол,К
Harahaaar durgui hureed bdgiin.neeh zalitai jhn huuhduud huurj bgaa yum shig elii balai yum yriad.nudni bur bi gemgui shuu gesen hartstai tsagaandaa garsan luivarchin aii ard tumen min mindee ene heden shimegcuud tsusiigni sorj duusgalaa eh ornii min !!!
ilerhiileh shaardlagagui. chimeegui l toviig sahiad booronhiilood ineegeed bj bhad bolno
Алтанхуяг сайд аа даргаа та мөн ч сайхан худлаа ярьдаг. Элбэгдоржийг хэлэлтгүй ард түмнийхээ тархийг сайн угааж хошгоруулж чадаж байнаа. Дорноговийн Ураны хайгуулийн бүс дэхь мал хүн хоёрын хордлого таньд юу ч биш үү? Та нарыг худлаа ярьж бүлтрэх хооронд монгол улсын мал хүн устаж үгүй болох нь байна шүү? Засгийн газрын тэргүүн минь.
zob shuu dee. mongoliin talaas bair suuria ilerxiileegui bna. yadrsan ard tumeniig tegej doromjilson medegdeluy gej xiix be dee. dundiig barina saixan yum bna. altanxayg said bol unexeer ajil xiij baigaa shuu busad eronxii said nariig bodbol
ENE BID 2-OOR DELHII DUTAHGUI EE BATTULGA ZUV SHD ALTANHUYAG BID 2-N ERUNHII SAID HIINE GEJ YU BHAV NAMIIN NEREER L MONGOLDOO INGEJ TUILJ BGAA BOLOHOOS MONGOLOOS GARAAD ENE BOL YU CH BISH, HEN CH BISH
battulga deeremchin songuuliin surtalchilgaa
Ерөнхий сайд аа Та ”муусайн” Оросуудын хандийг дараач Барак Обамагаас айгаагүй Оросууд өөрөөс чинь л айна даа
Хэвлэлийнхэн зориуд Баттулгын пиар ыг хийгээд байгаа юм болов уу даа.