11:40 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим иргэдэд Төрийн дээд шагнал гардуулна. 9 хөлт цагаан тугт танхим
-11:00 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Вьетнам Улсаас Монгол Улсад суух элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барина.
-11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын харьцуулалт, хэмжилт, өөрчлөлт, хөдөлгөөн, орон нутгийн хөгжлийг хойш татаж буй гол хүчин зүйлсийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлэл хийнэ.
-Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс яруу найргийн чөлөөт уншлага зохион байгуулах гэж байна. Үүнийхээ хүрээнд 13.00 цагаас нийслэлийн 33, 13.30 цагаас М.Цэдэндоржийн нэрэмжит ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн сурагчид, багш нартай утга зохиол, яруу найргийн тухай ярилцаж, шүлгээ уншина. Дэлхийн яруу найргийн өдрийг 1999 онд НҮБ-ын соёл шинжлэх ухааны байгуулага ЮНЕСКО-гийн 30 дахь чуулганаар санаачилж, тэр ондоо анх удаа Парис хотод тэмдэглэж байжээ. Энэ өдөр яруу найргийг театр, уран зураг, хөгжим, бүжиг гээд бусад урлагтай хослуулан сурталчлах ажил зохион байгуулдаг уламжлалтай. Орчин үеийн хүний оюун санааны хамгийн хурц асуудлыг яруу найраг хөндөж чаддаг гэж ЮНЕСКО онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
Энэ тэнэг сэтгүүлч юун ”төрийн дээд шагнал” гэж бичээд бна аа?