Шинэчлэлийн Засгийн газар яачихаад л байна даа. Байсхийгээд л хэдэн сайдынхаа сандал суудлыг ганхуулж, найгуулах болов. Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар ёстой л нэг ид шидийн гэмээр суудалдаа үлдсэн.
Тэгвэл “2 сайдын” гэгдэх дуулиан тасраагүй шахам байхад дахиад “3 сайдын” гэгдэх шуугиан эхлэв бололтой. Тодруулбал, хуучин хоёр дээр нэмээд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн сандал суудлаар оролдож эхэллээ.
Энэ удаад Ардын намаас дээрх гурван сайдыг Монголын эдийн засгийн бууралтын буруутан, инфляцийн өсөлтийн гол эзэд гэж буруутгаж, авч хаях төлөвлөгөөгөө боловсруулж байгаа сурагтай.
Уг нь Ардын намынхан Сангийн сайд Ч.Улааныг огцруулахыг үнэн сэтгэлээсээ хүсээгүй гэдэг. Гэвч Эдийн засгийн хөгжлийн сайдыг авч хаяхдаа тулахаар Сангийн сайдыг цугт нь оролдохоос өөр аргагүй болдог аж.
Өнгөрдөг долоо хоногийн баасан гаригт Ардын намын дарга М.Энхболд дээрх гурван сайд нар ажлаа ерөөсөө хийж чадахгүй гэж мэдэгдсэн. Улмаар яаралтай арга хэмжээ авч, ажлаа хийдэг хүнээр сайд тавихгүй бол эдийн засаг бүр ч доройтно гэсэн юм.
Ингээд гурван сайдын асуудлыг хаврын чуулганы үеэр УИХ-аар хэлэлцүүлнэ гэв. Тэгэхээр долоо хоногийн дараа эхлэх чуулганы халуун сэдэв нь Ашигт малтмалын хууль огтхон ч биш “3 сайдын” хэрүүл байх нь тодорхой боллоо.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )
Ardiin nam geltgui Ard tumen ene huniig saidaas ni avch hayahiig husch bgaa, barag l ihenh ni.
баахан худлаа яридаг нөхөр байгаа юм,хорооны засаг дарга гэж хачин юмнуудтай сүлбээтэй баягзүрх дүүргийн 24-р хорооны засаг дарга нөхөр ганхуягийн гар хөл, утсан хүүхэлдэйгүүдий г зхйлуулах хэрэгтэй
tungalag tur gej ih hutsdag dolir ajilaach hiij chadahgui naad ajilaa odoo uguu doliroo
Наад долирыгоо хурдан авч хаях хэрэгтэй. Бөөн ашиг сонирхлын зөрчил бүхий этгээд байгаа юмаа.