Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулж байгаатай холбоотойгоор бүх намын төлөөлөл хуулийг боловсруулах ажлын хэсгийнхэн оролцсон хэлэлцүүлэг "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд эхэллээ.
Хэлэлцүүлэгт Сонгуулийн тухай хуулийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар ирэх бол Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав нар оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )