Төрийн ордонд яг одоо "Ус ба тогтвортой хөгжил" хэлэлцүүлэг болж байна.Уг хэлэлцүүлгийг БОХХАА-н байнгын хороо, БОНХЯ, Үндэсний усны хорооноос хамтран зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлгээр усны талаарх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам, хэмнэх,зохистой ашиглах зэрэг олон сэдвээр ярилцаж, мэргэжлийн хүмүүс илтгэл тавьж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайханаас усны талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улс цэвэр усыг гамгүй хэргэлдэг усны хомсдолыг тооцож байгаа юу?
-"Ус ба тогтвортой хөгжил" хөтөлбөр одоогийн байдлаар 22 хувийн хэрэгжилттэй явж байна. Хэрэжилтийн явцыг харж байгаад бид цаашид түргэтгэхийн тулд манай байнгын хороо анхаарч ажиллана. Бид ирээдүйгээ харж одооноос усны хомсдолын бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллах хэрэгтэй байгаа юм. 2020 оноос усны хомсдолд орох магадлал бий гэж судлаачид хэлж байна. Тэгэхээр Улаанбатар хотын ойролцоо туул голын сав газарт усан сан байгуулах ажил гол . Устай холбоотой мега төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй мөн Орхон,Сэлэнгээс урагш ус татах "хэрлэн говь" гэсэн төсөл бий. Монгол улсын ирээдүйн хөгжлийг бодолцоод монгол хүний төлөө хийж байгаа гэж бодоод энэ төслүүдийг яаравчлуулах шаардлагатай гэж бодож байна.
-Гадагшаа урсгалтай голын урсгалыг дотооддоо татах ажил хийж байгаа. Улс хоорондын хэлэлцээр хийдэг байх?
-Улс хоорондын хэлэлцээр хийдэг. Хэрлэн голын усны голдирлыг өөрчлөөд урсгах юм бол биш.Илүүдэл усаар нь усан сан байгуулах зүйл яригдаж байгаа. Түүнээс биш урсгалыг нь өөрчлөөд наашаа урсгана гэсэн үг биш.
-Усны үнийг нэмэх асуудал яригдаж байна уу?
-Усыг яах аргагүй үнэлэх хэрэгтэй. Аж ахуй нэгж байгууллаг, орон сууцны айлууд маш бага мөнгө төлж байгаа. Харин гэр хорооллын айлууд усаа үнэтэй авч байна. Усны үнийг өөрчлөх нэмэх цаг нэгэнт болсон байна.Гүний усыг аль болох уул уурхайн салбарт ашиглахгүй байх бодлогыг баримталж байгаа. Цаашид усыг зохистой ашиглах хэрэгтэй байна.
Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 8 )
Muu sain suudliin toloo temtsegchid amniihaa zorgoor huzah umaa. Oordoo hen bolood ard tumneer tohuurhaad bdag um ve?
Усыг хайр гамгүй хэрэглээд байгаа бохирдуулаад байгаа үйлдвэр компануудаар хохирлыг барагдуулж баймаар. Болж бүтэхгүй бүхний хохирлыг ард түмэн төлж засаг төр ард түмний нуруун дээрхи ачааг хөнгөлөх биш улам хүнд ачаа үүрүүлээд байгаагаа харах цаг болсон баймаар
Усны үнэ нэмэх нь зөв боловч Бүх л юмны үнийг нэмж ард түмнээ мөлхүүлж байгааг ер нь юу гэж үзээд байгаа юм болоо. Баячуудтайгаа ард түмнээ адилтгаж болмооргүй Гэтэл баячууд нь ард түмнээ шулж мөлжиж баяжсан дээрээ баяжаад л байгаа Энэ ардчилалын бодлого уу
EZ HUBID HOOLOIGOOR TUGEEJ BGAA USIIGUNEGUI BOLGOH ESTOI!!!!!!!!!!!!!
EZ HUBID HOOLOIGOOR TUGEEJ BGAA USIIGUNEGUI BOLGOH ESTOI!!!!!!!!!!!!!
UUl uujhai yamar usiig yaj suiruulsen gej taamgaar tuugaad baij bolohgui shuuUs shirgeej baina geed munhbayar met ni orilood baisanUnendee bol nuguu gaitai dulaaral buruutai gedgiig amidral haruulj bainaUchir shaltgaaniig zuv togtoohgui bol asar muu ur dagavar gardgiig hen hungui oilgoh heregtei
Nemex bish Chuluul
Усны үнэ цэнэ гэж мэддэггүй бидний хувьд маш чухал зйүл шүү Уул уурхай Арьс ширний гадаадын компаниуд Монголын байгаль орчин ус гол гээд бүх зүйлээр тоглож байна Бид ч усны үнэ цэнийг огт мэддэггүй Дэлхийн 3-р дайн усны төлөөх дайн болно шүү