МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.
-Манай орны эдийн засгийн байдал хүндэрсэн үү?
-Өнгөрсөн 6 сарын хугацаанд улс эх орны эдийн засаг хямраагүй, хүндрээгүй гэдэг ойлголтыг олон нийтэд өгч төөрөгдүүлсээр ирлээ. Хоёр хоногийн өмнө болсон эдийн засгийн форумаар эцсийн хариулт гарсан байх. Хүндрэлтэй байгаа хүндэрлээс гарах замыг бүхий л салбарт эрэлхийлж байна.Тэр дундаа МҮЭХ ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгыг хамгаалдаг нийгмийн түншлэгч байгууллагын хувьд өнөөдөр тогтвортой ажлын байрны талаарх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Энэ зөвлөлдөх уулзалтаар эдийн засгийн төлөв байдал, хүндэрлээс гарах нийгмийн түншлэгч байгууллагууд хамтран яаж ажиллах вэ, хямралаас гарах ямар боломжтой зэргийг ярьж байна.
-Эдийн засгийн хүндрэлийг яаж шийдвэрлэж ямар замаар хүндрэлээс гарах вэ?
-АНУ, ХБНГ улсуудын амжилттай хэрэгжүүлсэн нэг жишээ байна. Тухайн байгууллагын хувьцааг ажилчиддаа тодорхой хувиар эзэмшүүлдэг. Энэ нь тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрыг тогтвортой, ажлын бүтээмжийг өндөр болгодог. Тиймээс тэнд ажиллаж байгаа иргэдийн орлого нь өндөр болдог давуу талтай юм. Манай байгууллагаас нийгмийн түншлэгч байгууллагуудтайгаа хамтарч долоон асуудлыг хэрэгжүүлнэ. Мөн үндэсний гурван талт хэлэлцээрийг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Бараа бүтээгдэхүүний зохиомол өсөлтөд тавих хяналт тавих хэрэгтэй. Үүнд ШӨХТГ эрчимтэй ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
-Ажилчидаа олноор нь халсан томоохон компани бий юу?
-Мобикомын олон хүн ажлаас халагдах дээрээ тулаад мэдэгдлээ авсан гэртээ сууж байна. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид ажлаас халагдах мэдээллээ хүлээж аваад манайхаас хууль эрхзүйн зөвлөгөөө аваад явж байна. Зарим төрийн өмчит байгууллагууд цомхотгоно бүтцийг нь өөрчилнө гэсэн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тиймээс МҮХ-ны ойрын хугацааны анхааралдаа авах том асуудал бол ажлын байрны тогтвортой байдал болоод байна.
-Эдийн засгийн хүндрэл аль салбарт илүү үйлчилж байна?
- Эдийн засгийн хүндрэл бүхийл салбарт ижил үйлчилж байна. Хямралгүй ашигтай ажиллаж байгаа салбар алга. Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллүүд тодорхой харуулж байгаа. Гурван талт хэлэлцээрт тусгагдсан чухал асуудлуудыг эхлүүлж ажил болгох хэрэгтэй байна. Үүгээр хууль орчны асуудалыг хянаж, зохиомол өсөлтийг бие болгохгүй байх боломжтой. Мөн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, өргөжүүлэх боломж, ажлын байрыг хамгаалах эх үүсвэрийг нэмэгдүүлэх наад захын арга хэмжээнүүдийг авч ажиллана.
-Цалин нэмэгдүүлэх талаар Засгийн газартай ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Нийгмийн түншлэгч байгууллагын хувьд нийгмийн түншлэгчийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд түншлэлийн зарчмыг баримталж ажиллана. Засгийн газрын бодит бус, алдаа оноотой зүйлийг засаж, ажиллахын тулд тууштай ажиллана.
- Эдийн засгийн хямралтай өнөө үед цалингийн эх үүсвэрийг хаанаас гаргана гэж тооцоолж, цалин нэмэх асуудал ярьж байна вэ?
-Нэмэгдүүлэх асуудалд ханддаг хандлагын өөрчлөх хэрэгтэй. Цалин тэтгэвэр нэмэгдүүлэх 230 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байсан. Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг 3 сарын 7-оос нэмэгдүүлэх асуудлыг засгийн газрын түвшинд ярилцаж, шийдвэрлэсэн. Одоо нэмэгдлээ аваад явж байна. Цалин нэмэгдүүлэх олон арга хувилбар гадаадын улс орнуудын жишээ ч байна. Хамгийн гол нь бараа бүтээгдэхүүний зохиомол өсөлтийг хянах хэрэгтэй.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 9 )
Халж болно шүү дээ. юу ч хийхгүй дэндүү олон ажилчид байвал компани нь дампуурна биз дээ. Цөөхөн чадварлаг ажилчидтай байсан нь дээр. Зарим ажилчид иргэдийн халаас руу гараа дүрэхээс өөр гавъяагүй байсан байх.
Manai niigem,buruu zamaar yvaad udlaa,zaluurii n uurchluud zuv tiish n haruulchihval handah zug uuruu togtono shuu de.
Yag tegeel todorhoi yu hiihee gargasan uu. Todorhoigui buurunhii hariult.
zov gesen nuhur ooriihoo heddugeer angiin bolovsroltoig haruulj bn ajilchdaa halahaar tolbor baga garhuu mal mine hichneen ail ger huuhduud hoolnoosoo salj bgaag bodohgui bnuu hodoonii mal deerees onoodor hotod orj irsimu
ZOV ZOVDARAA TOLBORT XEREGLEGCH YARISAN YARIAGUI IXTOLBOR GARDAG BAISAN UUNIIG L OORCHILSONBAIXESTOIZOV
uls orond uragshilj bgaa ym alga daa tsagda shuuh ulsiin baiguullaguud ni oligtoi yvdguui eee
uls orond uragshilj bgaa ym alga daa tsagda shuuh ulsiin baiguullaguud ni oligtoi yvdguui eee
Darga nar n hurtel medehgui yumaa hudlaa yarihyn. Uruvdmuur ch yum doo
Энд тэндхийн хулигаан, гудамжны луйварчид гэнэт тодроод төр барьдаггүй юм аа гэдгийг л харуулж байна. Уг нь АН луйвардаж гарч ирэхийн өмнөх сүүлийн 2-3 жилийн овоо ололт амжилтыг баяжуулаад явсан бол. Ёстой их санасан газар 3 хоног хоосон гэдэг нь болов.