Н.Алтанхуяг эдийн засгийн форумыг ач холбогдол өндөртэй гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 27

Долоо хоног бүрийн пүрэв гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг " Ерөнхий сайдын 30 минут" уулзалт хийдэг. Уламжлалт ёсоор өнөдөөр 30 минутын улзалт боллоо. Тэрээр уулзалтынхаа үеэр өнгөрөгч  долоо хоногт болсон улс төрийн гол үйл явдлын талаар тайлбар өгч сэтгүүлчдийн сонирхсон  асуултад хариулдаг уламжлалтай юм.  Тэрээр энэ удаагийн уулзалтынхаа эхэнд" Монголын эдийн засгийн форумыг үр дүнтэй болсон" гэж онцоллоо. Уг форумаар хэлэлцсэн асуудлын дагуу "Монголдоо бүтээцгээе" нэрийн дор ирэх онд гурван том үйлдвэр ашиглалтад орно. Мөн "Хөтөлийн цемент шохойн" үйлдвэр ирэх сард ашиглалтад орох гэж байна. Эдийн засгийн форумыг иргэд ач холбогдол багатай гэж байгаа боловч, энэ нь улсын хэмжээнд эдийн засгаа тодорхойлох маш том ажил байдаг.  Хувийн хэвшил, төрийнхөн нийлж байгаад   жилдээ нэг удаа эдийн засгийн асуудлаа яриад авдаг юм гэлээ.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kljkl(202.179.11.30) 2025 оны 03 сарын 13

tsarai shigee shaaltuur

1  |  0
Top