Засгийн газар үйлдвэржилтийг дэмжиж, 1151 төслөөс 888 төслийг эхний ээлжинд шалгаруулаад байгаа. Дэмжлэг авахаар болоод байгаа эдгээр 888 төслийн шалгаруулалтын талаар 11.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийх юм байна. Нээлттэй зарлан экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслүүдийг шалгаруулах ажлын хэсэг шалгарсан төслүүдэд зээл олгох талаархи мэдээллийг олон нийтэд өгөх аж.
Хэрэгжих боломжтой, эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдэд нийт нэг их наяд төгрөгийг энэ жил зарцуулна гэсэн тооцоог Засгийн газар гаргаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )