Хүний эрх, эрх чөлөөний илтгэлийг өргөн барив

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдод  өнөөдөр өргөн барилаа.Уг илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг ажээ. Энэ удаагийн илтгэлд барилгын салбар дахь аюулгүй ажиллагаа, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл дэх эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зарим асуудал, жендэрийн эрх тэгш байдал зэрэг дөрвөн бүлэг асуудлыг тусган оруулсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top