Өнгөрсөн оноос хэрэгээд нэг жилийн нүүр үзсэн. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Учир нь Тамхины тухай хууль батлагдсан ч хуульд тамхи татаж болохгүй гэж заасан гудамж талбай, орц, сургууль, олон нийтийн газар тоомжиргүй тамхи татагчдын тоо өдрөөс өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Л.Эрдэнэчимэг гишүүний батлуулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авах хүсэлтээ нэр бүхий УИХ-ын гишүүд өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн байна.
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжих явцад тамхи татах цэг байхгүй, тамхи татах, худалдаалах зайг сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд гэсэн нь хэт хол байна гэх мэт шүүмжлэлүүд гараад байсан юм.Уг хуулийн төслөө ирэх сард эхлэх Хаврын чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөөд байгаа аж.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )