Х.Тэмүүжин, Д.Бат-Эрдэнэ хоёрын аль нь гурван тэрбумыг төлөх вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 01

 

Сайдуудын бодлогоггүй алхам өнөөдөр улсад гурван тэрбум төгрөгний хохирол учруулахад хүрээд байна.  Батлан хамгаалах яам, Хууль зүйн яамны дунд тархины мэдрэлийн нарийн оношлогооны 3,2 тэрбум төгрөгийн үнэтэй MRI аппаратын хэрэг мандаж, нэгдүгээр сард асуудал үүссэн.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг прокурорын оффис болгоно болгохгүй гэж маргасаар жил гаруйн хугацаа өнгөрлөө. Харин

төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг та бидний нэрлэж заншснаар “цэргийн коспиталь”-тай нэгтгэж Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/ болгосон. Ингэж эмнэлэгүүдийг нэгтгэхдээ Монгол улсын хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI болон CTI аппаратыг эзэнгүйдүүлсэн юм. 3,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү аппаратыг ашиглахгүй байсаар  дэлбэрэлт үүсч тус аппарат эвдэрчээ. 

 



Төрийн өмчийг шилжүүлэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин алдаа гаргасан учраас ийнхүү 3,2 тэрбумын үнэтэй аппарат эвдэрч, одоо засварын болон зөөврийн зардалтайгаа дахин гурав орчим тэрбум төгрөг шаардлагатай болоод байгаа юм.

Тэгвэл энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Иийнхүү улсын эмнэлэгт нэг, хувийн эмнэлэгт нэг байдаг үнэтэй тоног төхөөрөмжний асуудал өнөөд шийдэгдэх юм. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

Apparatnii derged ajilaa yvuulj baisan erguu emch nariin buruu ted toloh estoi.Ed horongoo hairlan hamgaalahgui suvilagchidaa daramtlan suult jagsaal hiij baihaar uneheer ard tumeniig emchleh setgeltei yum bol ter horongoo hariutsan hamgaalah dotood zohion baiguulaltaa hiihgui yuasan yum be .Uls torjij zovhon tsoon toonii hureend bayjij erh medeltei baih sonirholoo ard tumneer bambai hiin piardahaar iim baidag yum.tomTUSHAALTAND UILCHILDEG bayn targan emch nar toloh estoi.

1  |  0
сугар(103.26.194.1) 2025 оны 03 сарын 13

Цагдаа шүүх нь сайдыгаа шалгаад л ,тэмүүжингийн буруу юм байна гэж мэгээд л аа , наадах чинь үлгэр

1  |  0
zochin(103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

ugsaraagui apparat delberdeg yum uu. ashiglaj baisan yum bol tus emnelegiin shahaand orj temtsel hiigeed baisan yumnuud gants apprat ezemshij hariutsaj chadahgui archaagui amisgaanuud ve.TEMUUJINGyuaj zailuulah ve gej bodoj olson arga ni ene uu. Teneg hun ch oilgohoor iim muuhai zuil hiihee boliochee ur huuhed chin yg iim hun bolj busdad gai bolj oorsdoo havdar bolj uhene shuu dee emchiin orontsoguudaa.

1  |  0
мөнхтуяа(112.72.13.254) 2025 оны 03 сарын 13

Тэнэг юм бичдэг эд үү хө. Ашиглаагүй хэрэглээгүйгээс ээ болоод дэлбэрдэг гэж юу бичээд бна аа. Эвдэрхий аппарат л тэр ЭМЯ-нь эсвэл батлан хамгаалах нь шахаж дээ. Ажиллуулаагүй юм яахаараа эвдэрдэг юм. Ер нь төрийн эмнэлэг гэж тусдаа байх ямар шаардлагатай юм бэ? Монгол улсын иргэн л юм чинь нэг л эмнэлэгтэй бай. Халдварт өвчин хавдараар өвчилвөл би иргэдийн эмнэлэгт хэвтэхгүй гэж хэлж чадах уу? Энэ иргэдийг ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж үндсэн хуулиа зөрчдөг асуудлаа болимоор. Төрийн албаны хүн гээд тусгай махан биетэй өиш биз дээ. Одоо цэгцэрсэн нь дээр .

1  |  0
Top