Г.Шийлэгдамба: Энэ бол улс төрийн хаврын синдром

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 01

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нь  Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын хэрэгт холбогдсон өөрийн төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн юм. Захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Тиймээс Э.Эрдэнэжамъянийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэжээ. Тиймээс түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлж торгох, гурван жил хорих ял оногдуулсан юм.Өнөөдөр дээрх асуудлаар МАХН-ынхан хуралдсан аж. Хурлын дараа МАХН-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэл хийсэн юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.


-Э.Эрдэнэжамъяны асуудалд та ямар байр суурьтай байна.


-Э. Эрдэнэжамъян сайд интерполд хандсан.  Хэн нэгэн иргэн цахим хаягаар нь орж Интерполд үзэл бодлоо илэрхийлэх боломж байгаа. Энэ хүн интерполд өөрийн үзэл бодол санал мэдээллийг л хүргүүлсэн. Монгол улсын улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж байгаа хүн. Түүний үзэл бодлыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан гэж хэрэг үүсгэсэн. Өмнөх шүүх хурлын үеэр хэргийг танилцуулж байна лээ. Энэ хүн албан тушаалаа ашиглаагүй юм байна. Харин мөрдөн байцаалтад саад учруулсан байж болзошгүй гэдэг асуудлыг тавьсан. Э.Эрдэнэжамъянтай  холбоотой асуудлыг би  улс төрийн хаврын синдром гэж бодож байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг зүйл монгол улсад үргэлжлээд байна уу гэсэн бодол төрлөө. Уг хэрэгт иргэний нэхэмжлэгч гэж хүн оролцсон нь авлигатай тэмцэх газрын хүн байсан. Улс төрийн албан тушаал эрхлэх шийдвэрийг хоёр жилээр хаслаа гэдэг шийдвэр гарсан нь бол зарим нэг хувь хүмүүст төрж байгаа ойлголтоор бол  улс төрийн шинж агуулж ээ гэж бодож байна.


- Э. Эрдэнэжамъяны ялыг хэвээр үлдээвэл яах вэ?


-Манай намын зүгээс  давж заалдах шатны шүүхээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байх  гэсэн бодол байна. Мөнэнэ хүнийг Монгол улс улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна. Хэвлэл мэдээллийнхэн бидний байр суурийг сонсоё гэсэн учраас бид нар байр сууриа илэрхийлж байгаа юм.Бидний хамгийн тодорхой илэрхийлж байгаа асуудал бол шүүхийн процесс хараат бус байдлаар шийдвэрээ гаргаад байна гэдэг асуудал. Бидний зүгээс хуулиар тогтоосон хугацааны дараа давж заалдах болно гэдгийг хэлсэн байгаа.


-Танай намын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболд нар  ямар асуудлаар уулзсан юм бэ?


-МАН-ын М.Энхболд дарга,  Н.Энхбаяр дарга нарын уулзалт хувь хүмүүсийн хооронд болсон уулзалт байж магадгүй энэ талаар тэр хоёрын хэн ч байр сууриа илэрхийлээгүй байгаа. Төр Засгийн зүгээс ч гэсэн төлөвлөгдөж яригдсан уулзалт биш учраас хувь хүмүүсийн хооронд болсон уулзалтыг бид тайлбарлах шаардлаггүй.


-Н.Энхбаяр дарга Монголд хэзээ ирэх вэ?


 -Н.Энхбаяр даргыг  тэдэнд ирнэ гэж хэлэх боломжгүй. Эмчилгээ хийлгэж байгаа. Хурдан эх орондоо ирээсэй л гэж бодож байна.


-Танай намынхан эв түнжингүй байгаа юу. Саяхан танай намынх гэх зарим иргэд асуудал үүсгээд байсан?


 -Эв түнжингүй байгаа гэж бодож болохгүй. Манай намын асуудлыг хэвлэл мэдээллээр гаргаж тавьсанаар  олон нийт хүлээгээд авчихсан байх.  Өмнө нь манай намд байсан дараа нь гараад өөр намд орсон хүмүүс асуудал үүсгээд яваа. Өөр намд байгаа хүмүүсийн араас бид тайлбар өгөх шаардлагагүй.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.23) 2025 оны 03 сарын 13

Ene yamar ij buren teneg ve yamar bolovsroltoi yum be uu neeren darga dagaj yavdag tolgoigui uruvdultei hun sh de

1  |  0
(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

ene durak odoo yu we ,kharyutslaga aldaji khereg khiisen khuniig shuukh yal onooji baikhad khawryn sindrom geji baidag

1  |  0
Top