Парламентад суудалгүй намын дарга нарыг чуулганы нээлтэд суулгахаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

 УИХ-ын хаврын чуулган энэ сарын 7-нд  нээлтээ хийнэ. Чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гадаадын дипломат төлөөлөгчид  оролцдог. Харин энэ жилийн  чуулганы нээлтэд парламентад суудалгүй намын дарга нарыг  оролцуулахаар болжээ. Уг намын дарга нар чуулганы нээлтэд суух хүсэлтээ гаргасан юм. Дэгийн тухай хуульд чуулганы нээлтэд үг хэлэх боломж парламентад суудалгүй намын дарга нарын хувьд байхгүй тул тэдгээр оролцогчид ямартаа ч энэ удаад ажиглагчийн байр сууринаас оролцох нь. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэг өөрчлөгдөж чуулганы хуралдааныг 10.00 цагт эхлүүлж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлж байхаар тусгасныг 09.00, 14.00 цаг болгосон байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top