Засгийн газар хуралдаж, шилдэг оюутныг сая төгрөгөөр шагнахаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 05

Амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ болохуйц онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”, нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталсан. Уг тэтгэлэг нь бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, мэдлэг боловсрол, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилготой.

Дотоодын их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, МСҮТ-ийн суралцагчид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдах боломжтой ажээ.

Ингэхдээ тус тусын онцлог шалгуур үзүүлэлттэй байх юм.

  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болох 1 сая 200 мянган төгрөгийг 30,
  • Ерөнхий сайдын нэрэмжит 1 сая төгрөгийн тэтгэлгийг 40 хүртлэх суралцагчдад жилд хоёр удаа олгох юм байна.

Тэтгэлэгт хамрагдагсдын бүрдүүлэх материал, шалгаруулах шат дамжлагыг цөөрүүлж тухайн сургуулийн оюутны холбоо нь Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эхлэх газарт шилдэг оюутны материалыг хүргүүлэхээр журамд тусгажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top