УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 07

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталаагүй байгаа юм. Тиймээс хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж байж хаврын чуулганы ажлаа эхлүүлэх аж.  Энэ хаврын чуулганы хуралдаанаар  252 төсөл хэлэлцүүлэхээр санал болгосон бөгөөд 52 хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм байна. Хаврын чуулганаар хуульд заасны дагуу  Засгийн газрын 2013 оны санхүүгийн гүйцэтгэл, нэгдсэн төсвийн 2015 оны төсийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл батлах тухай хуулийн төсөл, “авлигажсан” барилгуудын 272 төслийн тодотголын төсөл, аудитын тайланг хэлэлцэж Засгийн газар чиглэл өгнө.

Мөн  2014 оны Төсвийн тодотголыг яаралтай өргөн барих, өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газар өргөн барихгүй бол  УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслийг хэлэлцэхээр болоод байгааг УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нээлтэд үг хэлэхдээ  онцоллоо. Энэ хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд  парламентад суудалгүй намын дарга нар сууснаараа  онцлог боллоо.Хаврын чуулган уламжлалт ёсоор нээлтээ хийгээд завсарллаа. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

даатгалын компаниуд улсад ямар хэмжээний татвар төлдөг юм бол? Өөрсдөө үйл ажиллагаа төлдөг татвар зэргээ ил тод явуулахгүй байж одоо олон юм яриад хэн ч ойлгохгүй биз дээ Угаас иргэдээс зүгээрмөнгө хураагаад сууж байдаг гэхэд хилсдэхгүй салбар бол даатгал Эргээгээд иргэдийн амь амьдралд бэрхшээл учрахад хэр зэрэг тусалдаг нь бүү мэд байдагХүнд өвчтөнд аль нэг даатгалаас сайн дураар тусалсан гэж сонсоогүй Ер нь сэтгэл дундуур байдаг Ашиглаагүй даатгалаас ямарнэг хэмжээгээр эргүүлж өгнө гэжч байдаггүй Жишээ нь аялалын даатгал Өчнөөн хүмүүс өчнөөн мөнгө төлдөг ч ямар ч буцаалт байхгүй гм Улсын даатгал байгуулах нь зөвТөсөвт мөнгө орвол иргэдэд л хэрэг болно

1  |  0
Top